Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ВИКТОРИЯ ДАЙНЕКО, АЛЕКСЕЙ ВОРОБЬЁВ НАР ЭРГЭН НИЙЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-14 14081

 Интернэтэд нэгэн үе ихэд хит болсон дуу болох “В последний раз” буюу “Сүүлийн удаа” дууг амилуулсан Оросын залуу дуучин Виктория Дайнеко болон Алексей Воробьёв нар эргэн нийлж байгаа сурагтай. Тэд салаад 6 жилийн дараа эргэн хайр сэтгэлээ холбож байна.


Виктория болон Алексей “В последний раз” дуугаа 2012 онд хоёр тийш болох үедээ хамтран дуулсан ч тэдний сэтгэлээсээ дуулж, бие биедээ сүүлийн үгээ хэлж байгаа утга агуулгатай дуу жинхэнэ хит болж чадсан юм. Магадгүй залуу хосууд салахдаа бие биедээ дууны үгэнд гардаг шигээ чин сэтгэлээсээ аз жаргал хүсч, цаашдын амьдралыг нь сайн сайхнаар ерөөн дуулсан нь тэдний фенүүдийг татсан байх.

 


Тэгвэл 6 жилийн өмнө салсан хос эргэн нийлж, тэдний хайр сэтгэлийн харилцаа дахин олны анхаарлыг татаж байна. Хосууд тусдаа байсан жилүүдэд 31 настай Виктория Дайнеко нөхөрт гарч, хүүхэд төрүүлсэн ч амьдрал нь бүтээгүй ганц бие ээж болон үлджээ. Харин 30 настай Алексей Воробьёвын хувьд тэрээр уран бүтээлдээ шамдаж, олон сайхан бүсгүйчүүдтэй болзож байсан ч сүүлд сэтгэл зүрх нь эзэнгүй байжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө