Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БЭЛХҮҮСЭЭ НАРИЙН БОЛГОХЫН ТУЛД ХАВИРГАА АВАХУУЛСАН ОДОД

  Б.Оюун 2018-11-15 900

Холливудын одод, олны танил бүсгүйчүүд гуалиг харагдахын тулд хүний санаанд оромгүй аргуудыг хэрэглэдэг байна. Тэдгээрийн нэг нь бэлхүүсээрээ нарийхан болох зорилгоор доод хавиргаа авхуулж, хүндхэн хагалгаа хийлгэх нь ч байдаг юм. Хэдийгээр ийм хагалгаа амь насанд халгаатай байж болох ч төгс гоо сайхны төлөө нэр алдартай эмэгтэйчүүд үүнийг үл тоон, хагалгааны өрөөнд зоригтой ордог байна.

Доод хавирга авах хагалгаа нь бүтэн мэдээ алдуулалтан дор хийгддэг хүндхэн хагалгаанд тооцогддог. Ийм хагалгааны дараа багадаа хоёр сар хөдөлгөөнгүй хэвтэж, биеэ тэнхрүүлэх шаардлагатай. Мөн ийм хагалгаанд орсны дараагаар тусгай дотуур хувцас өмсч, спортоор хичээллэхийг хориглодог байна.

Тэгвэл бэлхүүсээ нарийн болгохын тулд олны танил бүсгүйчүүдээс хэн ийм хагалгаа хийлгэсэн бэ?

 

МЭРИЛИН МОНРО

20-р зууны хамгийн сайхан бүсгүй гэж тооцогддог Холливудын шаргал үст жүжигчин Мэрилин Монро ийм хагалгаа бараг хамгийн түрүүнд хийлгэж байжээ.

Түүний бага залуугийн зурагнууд, мөн нэр алдарт хүрсэн дараа үеийн зургийг нь харьцуулан харахад Мэрилин бүсэлхийгээрээ гуалиг туранхай харагдахын тулд доод хавиргаа авхуулах хагалгаанд орсон нь тодорхой болдог байна.

 

ЛЕДИ ГАГА

Тэгвэл орчин үеийн оддоос Леди Гага ийм хагалгаа хийлгэсэн нь тодорхой харагддаг байна.

Тэрээр биеийн галбиртаа анхаарч, гуалиг нарийн бэлхүүстэй болохын тулд доод талын хэд хэдэн хавиргаа авхуулсан гэж гоо сайхны мэс засалчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг байна.

 

ПИКСИ ФОКС

Шведын иргэн Пикси Фокс хүүхэлдэйн “Рожерыг хэн хуурав?” киноны туулайны найз Жессика Рэббитыг дууриан төгс биетэй болох зорилгоор хэд хэдэн хавиргаа авхуулж байжээ.

Түүнд хийсэн хагалгаа амжилттай болж, Пикс яг нь зорсон мэт нарийн бэлхүүстэй биетэй болж, санасандаа хүрч чадсан байна.

 

ДИТА ФОН ТИЗ

Холливудын дээдсийн ахайтан Дита фон Тиз өөрийн 42 см нарийн бэлхүүсээрээ бахархдаг нэгэн. Бурлеск шоуны од тэрээр үргэлж корсет зүүн, биеийн жингээ үргэлж хадгалж байдаг.

Дита фон Тиз гоо сайхны мэс засалчдын тусламжтай ийм нарийн бэлхүүстэй болсноо нуудаггүй байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө