Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАГАДАА БУСДАД ҮРЧЛЭГДСЭН ОДУУД-1

  Б.Оюун 2018-11-30 578

Гэр бүлдээ бусдын хүүхдийг үрчлэн авч, түүнийгээ хайрлан өсгөх нь хүн бүрийн чадах зүйл биш юм. Тэр тусмаа үрчлэн авсан хүүхэд тань өндөр боловсрол мэдлэгтэй болж, амжилтад хүрвэл энэ нь тухайн гэр бүлийн хувьд гавьяа шагнал гэлтэй. Бид өнөө цагт Холливудын одод хүүхэд үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаа олон жишээг дурьдаж чадна. Тэгвэл Холливудын оддоос хэн багадаа төрж өссөн гэрээсээ явж, бусдад үрчлэгдэж байсан юм бол?

МЭРИЛИН МОНРО

Related image

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болох Мэрилин Монрогийн төрүүлсэн ээж нь маш ядуу тарчиг амьдардаг байжээ. Тиймээс бяцхан Норма Жиныг охиноо өсгөж дийлэлгүй 7 настайд нь таньдаг айлындаа орхисон байна. Норма Жин ийнхүү 7 настайдаа өөр айлд үрчлэгдсэн ч хүүхэд насных нь аз жаргалтай үеүд удаан үргэлжлээгүй, тэрээр хэд хэдэн айл дамжин үрчлэгдэж, өсвөр насандаа хүүхдийн асрахад иржээ. Монро 16 настайдаа биеэ даахын тулд нөхөрт гарч байжээ.

СТИВ ЖОБС

Image result for СТИВ ЖОБС

20-р зууны суутан, Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Сан-Францискод төржээ. Түүнийг төрөх үед ээж аав нь Америкт дүрвэн ирсэн, хоорондоо гэрлээгүй оюутнууд байжээ. Тиймээс залуу хосууд хүүхдээ төрсний дараа амьдралын хүнд нөхцөл байдлаасаа болж хэдхэн долоо хоногтой хүүгээ айлд өргүүлсэн байна. Бяцхан хүүг Пол болон Клара Жобс нар өргөн авч өсгөжээ.

НИКОЛЬ РИЧИ

Image result for НИКОЛЬ РИЧИ

Дээдсийн ахайтан гэгддэг Николь Ричи мөн өөрийн төрсөн гэртээ өсч торниогүй, бусдад үрчлэгдсэн хүүхэд юм. Тэрээр нэртэй дуучин, жүжигчин Лайонель Ричи-гийн хамтлагт байсан залуухан хөгжимчин болон түүний найз бүсгүйгээс төржээ. Залуу хосууд тухайн үед мөнгөний асуудалтай, амьдралаа залгуулах боломжгүй байснаас бяцхан охиноо хамтлагийнхаа ахлагчид өгч, үрчилж авахыг хүсчээ. Тухайн үед Лайонель болон түүний эхнэр Бренда нар хүүхэд төрүүлэх боломжгүй байсан учраас бяцхан охиныг гэр бүлийнхээ гишүүн болгожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө