Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАГАДАА БУСДАД ҮРЧЛЭГДСЭН ОДУУД-2

  Б.Оюун 2018-11-30 790

Гэр бүлдээ бусдын хүүхдийг үрчлэн авч, түүнийгээ хайрлан өсгөх нь хүн бүрийн чадах зүйл биш юм. Тэр тусмаа үрчлэн авсан хүүхэд тань өндөр боловсрол мэдлэгтэй болж, амжилтад хүрвэл энэ нь тухайн гэр бүлийн хувьд гавьяа шагнал гэлтэй.

Бид өнөө цагт Холливудын одод хүүхэд үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаа олон жишээг дурьдаж чадна. Тэгвэл Холливудын оддоос хэн багадаа төрж өссөн гэрээсээ явж, бусдад үрчлэгдэж байсан юм бол?

ЖЕЙМИ ФОКС

Принять и полюбить: десять знаменитостей, которых в детстве усыновили фото [4]

Оскарын шагналт жүжигчин Жейми Фоксын хувь заяа ихэд ээдрээтэй, магадгүй сонирхолтой ч гэж хэлж болно.Түүний ээжийг нь бүр нялх нярай байхад нь Техасын нэгэн гэр бүлд үрчлүүлжээ. Охин өсч том болоод хүү төрүүлсэн ч өөрөө хүүхдээсээ татгалзсан байна. Тэр хүү нь Эрик буюу Жейми байжээ. Ээждээ гологдсон хүүг нь дээхэн үед ээжийг нь бага нярайд нь үрчилж авч байсан гэр бүл дахин үрчилж авснаар Жейми Фокс ээжийг нь үрчилж авч байсан эмээ өвөөдөө үрчлэгдсэн байна.

ЖЕК НИКОЛСОН

Принять и полюбить: десять знаменитостей, которых в детстве усыновили фото [3]

Жүжигчин Жек Николсонд ч мөн дээрхтэй адил түүх байдаг юм. Нэртэй жүжигчнийг багад нь ээжийн талынх нь эмээ нь үрчилж авсан байна. Хүүхдүүд эмээ өвөө дээрээ өсч торних явдал байдаг ч Жек эмээгээ өөрийн ээж гэдэгт бат итгэдэг, харин өөрийг нь төрүүлсэн ээжийгээ том эгчээ гэж боддог байжээ. Гэр бүлийнхээ энэ нууцыг Жек Николсон 37 настайдаа олж мэдсэн ч тухайн үед ээж нь ч, эмээ нь ч хорвоог хэдийнэ орхисон байжээ.

УОЛТ ДИСНЕЙ

Принять и полюбить: десять знаменитостей, которых в детстве усыновили фото [1]

Холливудын хамгийн алдартай уран бүтээлч Уолт Дисней мөн төрсөн гэртээ өсч томроогүй, харин багадаа бусдад үрчлэгдсэн хүүхэд байжээ. Walt Disney Productions компанийг үүсгэн байгуулагч тэрээр төрүүлсэн ээжийнхээ танилууд болох Элиас болон Флора Дисней нарын гэр бүлд үрчлэгдэн, өсч томорсон байна. Түүний жинхэнэ ээж нь цэвэрлэгчийн ажил хийдэг, авсан жаахан мөнгөөрөө хүүгээ тэжээж хүчрэхгүй байснаас бусдад үрчлүүлсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө