Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАГАДАА БУСДАД ҮРЧЛЭГДСЭН ОДУУД-3

  Б.Оюун 2018-12-03 288

Гэр бүлдээ бусдын хүүхдийг үрчлэн авч, түүнийгээ хайрлан өсгөх нь хүн бүрийн чадах зүйл биш юм. Тэр тусмаа үрчлэн авсан хүүхэд тань өндөр боловсрол мэдлэгтэй болж, амжилтад хүрвэл энэ нь тухайн гэр бүлийн хувьд гавьяа шагнал гэлтэй.

Бид өнөө цагт Холливудын одод хүүхэд үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаа олон жишээг дурьдаж чадна. Тэгвэл Холливудын оддоос хэн багадаа төрж өссөн гэрээсээ явж, бусдад үрчлэгдэж байсан юм бол?

ЭЛЛА ФИЦЖЕРАЛЬД

Америкийн жазз дуучин, 3 октавын гайхалтай дуу хоолойн эзэн Элла Фицжеральд мөн бусдад үрчлэгджээ. Түүний эцэг эх нь охиноо төрсний дараахан салж, ээж нь Португали гаралтай цагаачтай суусан байна. Тэдний гэр бүл ядуу тарчиг амьдарч, амьдралаа арайхийн залгуулдаг байжээ. Эллаг 14 настай байхад нь ээж нь зүрхний шигдээсээр нас барж, улмаар хойд эцэгтэйгээ таарамжгүй байсан охин гэрээсээ явжээ. Тэрээр орон гэргүй хэсэг зуур явж, улмаар цагдаагийн хараанд өртөн хүүхдийн асрахад хүргэгдсэн байна. Түүнийг өөр айлд үрчлүүлсэн ч удалгүй гэрээсээ зугтаж, улмаар ганц биеэр амьдрах болжээ.

ЖОН ЛЕННОН

Ливерпулийн алдарт дөрвөл Биттлз хамтлагийн ахлагч Жон Леннон эцэг эх дээрээ өсөөгүй, харин хамаатныхаа ах эгчийнхээ гэр бүлд үрчлүүлэн амьдарсан байна. Бяцхан Жоны төрсөн эцэг эх нь хүүдээ ямар ч анхаарал халамж тавьдаггүй байжээ. Жоны эцэг нь 3 настайд нь өнгөрч, ээж нь хүүгээ ганц биеэр өсгөхдөө хүүгээ сайн хүн болгон өсгөж чадахгүй гэдгээ ухааран 5 настайд нь хамаатныхаа хүнд үрчлүүлсэн байна.

РОМАН АБРАМОВИЧ

Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эцэг эх нь түүнийг бага байхад нь нас барсан учраас бяцхан хүү өвөө дээрээ өсчээ. Түүний ээж нь хүүгээ ердөө 1 ой хүрэхэд нь нас барсан бол эцэг нь 3 жилийн дараа хорвоогоос хальжээ. Бяцхан хүүг өвөө нь өөр дээрээ авч өсгөж байсан ч 8 настайдаа хамаатныхаа ахынд өргүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө