Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАЙМАН НАСТАЙ ВИДЕОБЛОГЕР ХҮҮ YOUTUBE СУВГААС 22 САЯ $-ЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

  Б.Оюун 2018-12-05 1273

Америкийн 8 настай нэгэн хүү интернэтийн YouTube суваг дээр өөрийн гэсэн блог хөтөлж, түүгээрээ 22 сая долларын ашиг олжээ. Итгэхэд бэрх хэдий ч 8 настай Райангэх хүү өөрийн YouTube дэх хуудсан дээрээ шинээр гарсан тоглоомуудыг үе тэнгийнхэндээ сурталчлан танилцуулж, видеоблог хөтөлснийхөө төлөө хэний ч санаанд оромгүй амжилт үзүүлж, ихээхэн ашиг орлоготой ажиллажээ. 

Санхүүгийн нэр хүнд бүхий Forbes сэтгүүл бяцхан хүүгийн Ryan ToysReview нэртэй YouTube дэх видеоблогоос олсон ашгийг тооцон, өнгөрсөн жил хүү 22 сая долларын ашигтай ажиллаж, YouTube дэх хамгийн өндөр ашиг орлоготой хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн талаар мэдээлжээ.

Райн хүүгийн эцэг эх нь хүүгийнхээ ажилд тусалж, өдөр бүр түүний YouTube дэх хуудсан дээр бичлэгийг нь байршуулдаг байна. Хүүгийн хөтлөн явуулдаг Ryan ToysReviewхуудас нь худалдаанд шинээр гарч байгаа тоглоомуудыг танилцуулдаг юм. Жишээлэхэд хүүгийн дотроо янз бүрийн тоглоомтой “аварга том шидэт өндөг”-ний тухай видеоблогийг л гэхэд 3 хоногт бараг сая гаруй хүн үзэж, нийт хандалт нь 17 сая давсан байна. Ийнхүү хүү өдөр тутмын видеоблог хөтөлснөөр ашиг орлогоо жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 2 дахин нэмэгдүүлж, ингэхдээ ямар ч татвар төлөлгүй, хэнд ч ямар ч цалин мөнгө өгөлгүйгээр цэвэр орлоготой ажиллажээ.

Графика

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө