Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-12-07 182

 2018/12/08

ХОНЬ

Өглөөгүүр ойр зуурын ажлаа дуусган аливаа гэрээ, хэлэлцээгээ эцэслэн, эртхэн амар. Одоо хэдий сайн бэлдэнэ төдий хирээр ажил дээрээ амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Хэрвээ чадвал өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хичээ. Амьдарч буй газраа илүү сайхан болго. Үгүй юмаа гэхэд ядаж цэвэрлэгээ хий. Дараа нь хувцасны шүүгээгээ тавилгаа өөрчил. Танд яг л шинэ гэртэй болсон юм шиг санагдана. Харин машин жолоодох болвол болгоомжлоорой.

ҮХЭР 

Өнөөдөр танд бүтээлч чанар давамгайлах тул гадагш гаран өөрийн хайртай хүмүүстэйгээ уулзаж дуртай зүйлээ хий. Хэрүүл тэмцлээс болгоомжил. Та ойр дотныхоо хүмүүстэйгээ харилцан зөвшилцөлд хүрэхийг тийм ч их хүсэхгүй эсвэл жирийн өдрүүдээсээ илүү их зүйлийг тэднээс шаардаж магадгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ очих газарт нь хүргэж өгөх гэснээр өөрийнхөө хийх ажлаа алдаж мэднэ. Ийм зүйл болвол хүүхдүүдээ бүү буруутгаарай.

ИХЭР 

Хар энергитэй хүмүүсээс хол байж, зайгаа барьснаар та зөн билэг, совин мөрөөдөлдөө хөтлөгдөж илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй. Архи тамхи, мансууруулах бодис болон муу зуршлаас хол бай.

МЭЛХИЙ 

Өнөөдөр олон сайхан үйл явдал тохиолдоно. Хэрэв танд ямар нэгэн онцгой авъяас байдаг бол түүнийгээ амжилт гаргах хүртлээ зогсолтгүйгээр ашиглаарай. Өөрт тохирсон хүмүүс болон зах зээлээ олох нь та өөрийн бүтээлээ худалдах таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Од эрхэс гэр бүлийн дотно харьцаа үүсэхэд туслахаа амлажээ. Магадгүй та өнөө орой хөгжилдөх бололтой. Гэр бүлийнхэндээ захирагдахгүйгээр өөрийнхөө дуртай зүйлийг хий.

АРСЛАН 

Өнөөдөр хэт өндөр хариуцлага ба ачаалал шаардсан ажлаас зайлсхий. Санхүүгийн үүрэг амлалтандаа онцгой анхааралтай ханд. Ажилын ачааллаас ихэнхи арслангууд эрч хүч суларч байгаагаа мэдэрнэ. Хайртай хүнийхээ зөн билэг зөвлөгөөг дагах нь таатай нөлөө үзүүлнэ. Амралтын өдөр учраас энэ өглөө орноосоо босох гэж яарсны хэрэггүй.

ОХИН 

Амьдралын сайхан байдлыг энгийн зүйлээс ч мэдрэнэ. Бодит байдлыг илүүд үзээрэй. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Сайхан мэдрэмж байх боловч сэтгэл хангалуун байхгүй. Болгоомжтой хандаж төвийг баримтал. Дураараа авирлах нь асуудал үүсгэнэ. Маргаашийг муу байлгахгүйн тулд зохицох хэрэгтэй. Гэхдээ нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Танд шинэ оноос өмнө шийдэх олон асуудал байна.

ЖИНЛҮҮР 

Хэдийгээр од гаригсийн ивээл тохиож байгаа боловч зарим хүчин зүйл өнөөдрийн энергийг өөрчлөх болно. Үүнээс болж та байж ядах, уймрах тул түүнээс зайлсхийж үр бүтээлтэй ажил ол. Биеийн хүчний хувьд оргилдоо хүрч, эрч хүчтэй, ирмүүн хөдөлмөрийн эрэл хайгуулд бэлэн байх болно. Үүндээ эрдэж бусад хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээс зайлсхий. Гэр бүлдээ илүү уян хатан хандах хэрэгтэй.

ХИЛЭНЦ 

Та өгөөмөр хүн гэдгээ илүү ихээр мэдэрнэ. Учир нь хайртай хүндээ мөнгөн дээр та гар татахгүй бололтой. Ихэнхи хүмүүс энэ үед бусдыг шан харамжаар шагнахыг хүснэ. Урамшуулал эсвэл цалин тань өсөх зэрэгээр бүтээлч чадвараа ашиглан мөнгө олох гэж байгаа хүмүүсийн ажил бүтэмжтэй болно. Баярт зориулсан бизнес одоо илүү их ашигтай байна.

НУМ 

Таны халуухан янаглал болон дур хүсэл өсөн нэмэгдэхэд сексийн харилцаа өөрчлөлтөнд орно. Хэрэв та хайр дурлалаа хайж байгаа ганц бие хүн бол бүү ич. Эерэг эрч хүчээ ашиглан яг өөрт тохирох заяаны ханиа олж чадна. Шилжилт хөдөлгөөн эсвэл хол аялал хийхээр шийдсэн бол сайн хэлэлцэх хэрэгтэй. Магадгүй та ахиад үргэлжлүүлэн суралцахаар шийдэж болох юм.

МАТАР 

Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө хүчтэй байх бөгөөд таныг хувийн амьдралдаа анхаарал тавихыг шаардана. Хайр дурлалын харилцаандаа хэт түрэмгий хандсанаар та хоёрын харилцаа нэлээд хүндрэх болно. Нэг шөнийн учралаас хол байхыг хичээ. Хэдийгээр өнөөдөр бүх зүйл төлөвлөснөөр болохгүй ч бүх зүйлийг шинэчлэхийг хичээ. Мөн та гэр бүлийн асуудалаа сайнаар шийдэхийг хичээ. Үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүл. Орчноо дээд зэргээр бүрдүүлж сайхан сэтгэгдэл төрүүл.

ХУМХ 

Хэрэв та олон нийтийн арга хэмжээнд оролцох гэж буй бол хамтрагчаа дагуулж яваарай. Энэ нь та хоёрын тасарсан харилцааг сэргээхэд нөлөөлнө. Гэртээ буй хүмүүс өдрийг найзуудтайгаа өнгөрүүлж болох юм. Хамгийн гол нь энэ амралтын өдөр та амрахыг хүссэн ч дотны хүнийхээ гуйснаар чухал үйлд дайчлагдаж магад. Эсвэл гэр орны ажлаар чамгүй хол хотоос гарах хэрэгтэй болно. Аян замд сайн бэлтгэлтэй яваарай.

ЗАГАС 

Энэ өдөр гараг эрхэсийн нөлөөлөл танд эерэг энергийг өгсөнөөр та анхаарлаа сайн төвлөрүүлж чадна. Таны эрч хүчний дор ямар ч зүйл боломжгүй санагдахгүй. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны урам зоригтой байдал, аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал хүмүүсийг уриална. Ингэснээр таны нэр хүнд өсөн нэмэгдэнэ. Хэрэв та энэ өдөр боломжтой бол ойр дотны хүмүүсийнхээрээ айлчлаарай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө