Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГОО БҮСГҮЙН ТИТЭМ ЗҮҮЖ БАЙСАН ОДОД

  Б.Оюун 2018-12-08 764

Соёл урлаг, кино, шоу бизнесийн ертөнцөд амжилт олохоосоо өмнө хэдийнэ олонд танигдаж, гоо бүсгүйн титэм зүүж, тайзнаа алхан, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан оддыг танилцуулж байна.

ПРИЯНКА ЧОПРА- 2000 ОНЫ “ДЭЛХИЙН МИСС”


Болливудаас жүжигчний гараагаа эхлүүлж, Холливудад ихээхэн нэр алдарт хүрч амжилттай яваа Энэтхэгийн жүжигчин Приянка Чопра 2000 онд “Дэлхийн мисс” болж байжээ. Цэргийн эмчийн гэр бүл бүлд төрж өссөн Приянка бага насандаа эцэг эхээ даган газар газарт шилжин амьдарч бага боловсролоо Энэтхэгт, харин дунд болон дээд боловсролоо Америкт олж авчээ. Бостоны их сургуулийг дүүргэсэн тэрээр Энэтхэг улсаа төлөөлөн 2000 онд 18 насандаа “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцон, тэргүүн титмийн эзэн болж байжээ.

АЙШВАРАЯ РАЙ- 1994 ОНЫ “ДЭЛХИЙН МИСС”


Мөн л Энэтхэг гаралтай жүжигчин Айшварая Рай 1994 онд 21 настайдаа “Дэлхийн мисс”-ээр шалгаран өргөмжлөгдөж байжээ. Тэрээр Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцохоосоо өмнө 1994 онд “Энэтхэгийн гоо бүсгүй”-н тэмцээнд оролцон тэргүүлж, улмаар “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж байжээ.

 

ЕВА ЛОНГОРИЯ - “Мисс Корпус-Кристи”


Холливудын нэртэй жүжигчдийн нэг Ева Лонгория хэдийгээр бие жижиг, намхан ч дэлгэцийн урлагт хөл тавихаасаа өмнө 1998 онд “Мисс Корпус-Кристи” тэмцээнд оролцон ялж байжээ. 157 см өндөртэй Ева өөрийн төрөлх хот болох Корпус-Кристин гоо бүсгүйн тэмцээнд 30 бүсгүйгээс шалгаран тэргүүлж байжээ. Хотынхоо тэргүүн гоо бүсгүйгээр шалгарахдаа Ева 23 настай байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө