Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-12-10 1611

2018/12/11

ХОНЬ

Өнөөдөр хайр дурлал ажил хэрэг хоёрыг ялгаж салгахгүй бол тэдгээр нь ус гал хоёр шиг харшлах болно. Та өнөөдрийн үйл ажиллагаандаа энэ хоёрыг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Бизнесийн хамтрагч болон түнштэйгээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлэх болно. Гэвч ямар ч аюулгүй хайр дурлал өмнө чинь ойрхон байж мэднэ. Таны нэр хүнд ихээхэн өсч, албан тушаалын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм.

ҮХЭР 

Өнөөдөр тогтмол хийж зуршил болсон зүйлсээ хийн найз нөхөд гэр бүлийнхнийхээ өөрт тань итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг хичээ. Хэрэв ингэхгүй бол таны эргэн тойрны хүмүүс аз жаргалгүй байгаагаас болж та өөртөө шаардлагагүй асуудлууд үүсгэж болзошгүй. Энэ үед та ажил гэр бүлээ зохицуулахад хэцүү байж болно. Хайртай хүнтэйгээ ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа мөн ажил олгогчтойгоо гэр бүлдээ юуг зориулмаар байгаа тухайгаа ярилцаарай.

ИХЭР 

Авъяас чадвараа дээд зэргээр дайчил. Мөнгөнд үрэлгэн байдлаа одоо зогсоох гээд чадахгүй. Баяр найрын урилга хүлээн авч мэднэ. Мөн дайллага цайллаганы өдрүүд удахгүй ирэх болохоор та дэлгүүр хэсэх шаардлагатай болно. Хэрвээ мөнгө тань хязгаарлагдмал байгаа бол ямар нэгэн хэрэгцээтэй, хямдхан үнэтэй зүйл олох хэрэгтэй. Баярын бэлэг томчууд хүүхдүүдийн холбоог сайжруулж өгч байдаг.

МЭЛХИЙ 

Өнөөдөр гадаадад сурах эсвэл мэргэжлээсээ өөр чиглэлийн ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түншийн харилцаа мухардалд орох юм уу эсвэл төлөвлөгдөөгүй зардал гарч мэднэ. Харин холын хүнээс сайн мэдээ дуулна. Мөн таны ажил мэргэжлийн онцлог болон чадварт тохирсон шинэ нээлт, технологийг эзэмших судлах боломж олдоно.

АРСЛАН 

Таны зөн совин нэмэгдэх учраас түүнийгээ сонсож үйл хөдлөлдөө тусгаарай. Бизнес болон хувийн асуудлын тань аль аль нь өрсөлдөөний улмаас ангалын ирмэгт ирээд байна. Ихэнхи арслангууд төрөлх мөн чанараараа ийм үед яах ёстойгоо, ямар шийдвэр гаргахаа мэддэг. Зарим хүмүүс мөнгөтэй холбоотой асуудалдаа санаа зовох болно. Хэрэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээ авахгүй бол хэцүү сорилтыг давж чадахгүй байх магадлалтай.

ОХИН 

Амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллахын хажуугаар хайр дурлалын нөхөрлөлийн харилцаандаа анхаарал тавьж, сэтгэл хангалуун байж чадвал ямар нэг эрүүл мэндийн асуудалд орохгүй байж чадна. Хэдийгээр та гэртээ өвчтэй хэвтэж байгаа ч жижиг сажиг дуусгаагүй ажлууд таны санааг зовоосоор байх болно. Аль болох тайван байж сайн амар. Хэрвээ санаа зовохоо боливол амжилт таны хажууд тун ойрхон байна.

ЖИНЛҮҮР 

Таны хувьд ажил мэргэжил тэргүүн эгнээнд тавигдах бололтой. Ихэнхи хүмүүс цааш дахин дэвших сурах боломжийг эрж хайх өдөр болно. Сургалтанд суух шинэлэг дадлага хийх зэргээр өөрийнхөө чадварыг нэмэгдүүл. Та хэрэв өөртөө итгэлтэй байж чадвал танд чухам юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Бусдын үгийг сонсох туршлага судлах зэрэг нь таны сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлнэ. Та юу ч хийж бай хамаагүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй.

ХИЛЭНЦ 

Үр бүтээлгүй өдөр. Өнөөдөр бусдын шударга бус байдал таныг бага зэрэг цухалдуулах бололтой. Гэсэн хэдий ч бусад руу битгий орилж хашгир, энэ нь таныг сайхан харагдуулахгүй. Заримдаа зөөлөн аядуу байдал амжилтанд хүргэж болдогийг сана. Иймээс өөрийн зан байдлаа хянаж, бусдыг сонсох нь зүйтэй. Энэ чанар нь таны удирдах чадварт нөлөөлнө. Ажлаа ахиулахыг хүсэж байгаа бол та нөлөөлж болох олон нийтийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

НУМ 

Хүн анзаараагүй тоолгүй орхисон төсөл дээр ажиллах нь зөв алхам байх болно. Хувийн өвөрмөц арга барилаар ажиллах нь танд төгс тохирох болно. Худалдааны салбарт ажил эрхэлдэг болон хөрөнгө оруулалтын төсөлд шинжээчээр ажиллах гэж байгаа хүмүүс амжилттай байх болно. Өнөөдөр таны задлан бодох чадвар хүчтэй байр суурь эзлэх болно. Өөрийгөө амрааж дуртай хөгжмөө сонс.

МАТАР 

Өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьж магадгүй. Өнөөдөр түр амсхий. Өөрийгөө хүний хирээс хэтэрсэн шаардлагаар бүү бул. Шаргуу ажиллахын хажуугаар түр амсхийх цаг гарга. Амьдрал зарим үед төсөөлснөөс амар эсвэл илүү хүнд байх нь бий. Мөрөөдлийнхөө ажилд орох юмуу сургуульдаа элсэх өргөдөл анкет өгөх боломж гарна. Харин сонголт хийхдээ сайтар эргэцүүлэн бод. Оройн чухал уулзалтанд заавал очоорой.

ХУМХ 

Өнөөдөр ажил хэрэгт гэнэтийн асуудлууд үүсч танд найз нөхдийн материаллаг тусламж шаардагдах бололтой. Бардам зандаа баригдан тусламж авахгүй байх хэрэггүй. Энэ бол түр зурын хүндрэл тул санаагаа бүү чилээ. Од эрхэс танд энэ өдөр хэт том зорилго өмнөө тавихгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндээ анхаарч, тэжээллэг хоол хүнс сонгож байгаа эсэхээ шалга.

ЗАГАС 

Өнөөдөр од эрхэсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Магадгүй та энэ өдөр ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьж ч мэдэх юм. Юу ч тохиолдож байсан эхэлсэн зүйлээ бүү орхи. Хойш бүү ухар. Шаргуу зорилгодоо үнэнч урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Та ямар ч ажил хийсэн сайн ажиллаж чадвал таны сэтгэл санаа өөдрөг болох болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө