Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ФРАНЦАД “ШАР ХАНТААЗТАН”-УУДЫГ ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

  Б.Оюун 2018-12-10 644

Францад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 4 дэх долоо хоногоо дараалан амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн бямба, ням гарагуудад мөн л олныг хамарсан жагсаал цуглаан болж, “шар хантаазтнууд” гудамж талбайд гарч төр засгаа эсэргүүцэн, эмх замбараагүй байдал дэгдээжээ.

Хэдийгээр Францын эрх баригчид бензин шатахууны татварыг нэмэх “эко татварын” бодлогоосоо татгалзаж, бензины үнэ нэмэгдэхгүй болсон ч “шар хантаазтнууд”-ын жагсаал үргэлжилсээр, илүү радикал хэв шинжид шилжээд байгаа юм. Францын эрх баригчид улс орондоо үргэлжилж байгаа олныг хамарсан жагсаал цуглааныг дарахын тулд өндөржүүлсэн байдал зарлаж, цагдаа хүчнийхэн гудамж талбайд аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Цагдаа хүчнийхэн ийнхүү өндөржүүлсэн байдалд байсан ч жагсагчид үүнийг үл харгалзан эмх замбараагүй байдал дэгдээж, тэдний хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн тулаан болжээ.

Амралтын өдрүүдэд өрнөсөн жагсаал цуглааны үеэр хууль хүчнийхэн 1300-аад хүн саатуулснаас зөвхөн нийслэл Парис хотод  л гэхэд 900 хүнийг албадан саатуулжээ. Нийтдээ олон нийтийн хэв журмыг сахиулахаар 90 мянган цагдаа цэргийнхэн гудамж талбайд гарч ажилласан байна.

Демонстрантов разгоняют с помощью слезоточивого газа, 8 декабря

Тэгвэл энэ өдөр Парис хотын төвд 5 мянга гаруй хүн гарч жагссан байна. Тэднийг тарааж, олон нийтийн хэв журмыг сахиулахаар Парис хотын гудамжнаа 8 мянган цагдаа, 12 хуягт машин гарчээ. Францад 2005 оноос хойш ингэж гудамж талбайд хуягт техник хэрэгсэл гаргаж байгаагүй юм. Елисейн талд цугласан жагсагчид эсэргүүцлийн жагсаал хийхийг завдсан ч тэднийг цагдаагийн хамгаалалт замд нь зогсоохыг завдсан байна. Улмаар жагсагчид болон хууль хүчнийхний хооронд мөргөлдөөн болж, цагдаа нар жагсагчдыг нулимс асгаруулагч хий цацан тараахыг завдсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гудамж талбайд гарч жагссан хүмүүсийн дийлэнх нь 20-40 насны эрчүүд байжээ.

Бронемашина для сноса баррикад

Протест "желтых жилетов" в Париже, 8 декабря

Полиция применила слезоточивый газ против демонстрантов

Протесты в Париже

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө