Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГОО БҮСГҮЙН ТИТЭМ ЗҮҮЖ БАЙСАН ОДОД- 2

  Б.Оюун 2018-12-10 628

Соёл урлаг, кино, шоу бизнесийн ертөнцөд амжилт олохоосоо өмнө хэдийнэ олонд танигдаж, гоо бүсгүйн титэм зүүж, тайзнаа алхан, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан оддыг танилцуулж байна.

КИМ БЕСИНЖЕР


Жүжигчин Ким Бесинжер 17 настайдаа 1970 онд “Жоржия мужийн мисс” болж байжээ. Улаан шаргал үстэй, урт хөлтэй бүсгүй гоо бүсгүйн тэмцээнд хүчээ үзэхээр шийдсэн нь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь байжээ. Чухам гоо бүсгүйн тэмцээнд оролцож тэрээр загварын ертөнцөд хөл тавьсан байна. 5 жил моделиор ажиллаад улмаар Холливудад хүчээ үзсэн нь амжилт авчирч, тэрээр кино урлагийн нэр алдартай жүжигчин болж чаджээ.

ШЭРОН СТОУН

Жүжигчин Шэрон Стоун 1975 оны “Крофорд тойргийн мисс”-ээр шалгарч байжээ. 17 настай Шэроны ээж нь орон нутагтаа болсон гоо бүсгүйн тэмцээнд охиноо хөтлөн аваачиж оролцуулсан байна. “Крофорд тойргийн мисс”-ээр шалгарсных нь дараа Шэронд “Пенсильвани мужийн мисс”-ийн тэмцээнд оролцох урилга ирсэн ч тэрээр татгалзаж, харин түүнд хамтран ажиллах санал тавьсан Ford агентлагт орж, тухайн цагтаа эхний 5-д багтах супер модель болж загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Загварын карьераа дуусгахдаа кинонд тоглож эхэлсэн нь түүнд нэр алдар авчирсан байна.



ВАНЕССА УИЛЬЯМС
Жүжигчин, дуучин Ванесса Уильямс мөн л гоо бүсгүйгээр шалгарч, титэм зүүж байжээ. Тэрээр 1984 онд “Нью Йоркийн мисс”-ийн тэмцээнд тэргүүлж байсан ч энэ тухайгаа яагаад ч дурсах дургүй гэнэ. Ванесса 20 настайдаа Нью Йоркийн тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч, Бронкоос гаралтай тэрээр Нью Йоркийн гоо бүсгүйн титэм зүүсэн анхны афро-америк гаралтай бүсгүй болж байжээ.


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө