Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЧУУЛГАНЫГ ДАХИН БОЙКОТЛОНО

  М.Ариунжаргал 2018-12-10 1526

 УИХ ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан гишүүд өнөөдөр гарын үсэг цуглуулж албан ёсны шаардлага хүргүүллээ. Нийт 38 гишүүний гарын үсэг буюу парламентын гишүүдийн 50 -иас дээш хувь нь УИХ ын даргатай хамтарч ажиллах боломгүй гэж үзэн огцруулах бичиг өгч байгаа юм. Үүнээс гадна гишүүд МАН ын удирдлагуудад албан ёсоор хандана гэдгээ мэдэгдлээ. Учир нь УИХ- ын дарга гэдэг намаас томилогдсон албан тушаал тул намын удирдлагууд анхаарах хэрэгтэйг зарим гишүүд хэлж байна. Харин ингээд нэмэргүй бол шаталсан байдлаар тэмцлийн хэлбэрт орохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ

Тэмцлийн хэлбэрийг сонгохдоо ард иргэдийг шууд уриалсан зүйл хийхгүй байхаар хичээж байгаа ч УИХ ын дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй бол олон нийтийн жагсаал, өлсгөлөн зарлах зэргээр эцсээ хүртэл тэмцэнэ гэлээ. Тиймээс тэмцлийн хэлбэрт шилжиж олон нийтийн бухимдлыг төрүүлэх байдалд хүргэхгүй байх гэж бодож байна хэмээн УИХ ын гишүүн Оюун-Эрдэнэ онцолсон юм. Үүнээс гадна УИХ ын дарга өөрөө эдийн засаг бизнесийн бүлэглэлүүдтэй хамтарч системийн гажуудал бий болгон өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн гэлээ.

УИХ- ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх хүртэл 40 гишүүний бойкот үргэлжлэнэ гэлээ. Тиймээс энэ долоо хоногийн чуулган мөн л ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байх магадлалтай байна. Мөн ерөнхий сайд У. Хүрэлсүх УИХын даргын асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан ч цэц өнөөдрийг хүртэл их суудлын хуралдаанаа хуралдуулахгүй илт нэг талд гарч байна гэдгийг онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө