Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГОО БҮСГҮЙН ТИТЭМ ЗҮҮЖ БАЙСАН ОДОД-3

  Б.Оюун 2018-12-12 474

Соёлурлаг, кино, шоубизнесийнертөнцөдамжилтолохоосооөмнөхэдийнэолондтанигдаж, гообүсгүйнтитэмзүүж, тайзнаа алхан, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан оддыг танилцуулж байна.

ОПРА УИНФРИ

Америкийн телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфри мөн гоо бүсгүйгээр шалгарч, титэм зүүж байжээ. Хэдийгээр түүний амьдрал хүнд хэцүү, бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа хорлохыг хүртэл завдаж байсан ч тэрээр 1972 онд “Теннеси мужийн өнгөт арьст гоо бүсгүй”-гээр шалгарч байжээ. Опра Уинфри энэ тэмцээнд 17 настайдаа оролцож байжээ.

Гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлснээр Опра ажлын байртай болж, орон нутгийн радиостанцад хөтлөгчөөр уригдсан байна. Чухам энэ явдал Опрад сэтгүүлзүйн салбарт хүч үзэж, цаашид суралцан мэргэжлээ сонгоход нь нөлөөлжээ.

МИШЕЛЬ ПФАЙФЕР

Жүжигчин Мишель Пфайфер багадаа ичимхий, өөртөө итгэлгүй нэгэн байжээ. Гэсэн ч өөрийгөө ялан дийлэх зорилгоор 1978 онд орон нутгийнхаа “Оранж тойргийн мисс”-ийн тэмцээнд оролцсоноор ялж, гоо бүсгүйн титэм зүүсэн нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилж, өөртөө итгэлгүй бяцхан охин нууцхан хүслээ биелүүлэхээр жүжигчин болсон байна.

ГАЛЬ ГАДОТ

Жүжигчин Галь Гадот 18 настайдаа 2004 оны “Израилийн мисс”-ийн тэмцээнд орж түрүүлжээ. Тэрээр гоо бүсгүйн тэмцээнд оролцохоосоо өмнө биологи, хууль эрхзүй, спортод сонирхолтой байсан ч хэзээ ч загвар өмсөгч болохыг хүсч байгаагүй юм. Тэгвэл гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлснээр тэрээр “Ертөнцийн гоо бүсгүй”-н тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, хэдийгээр эхний 10-т шалгараагүй ч энэ туршлага түүний цаашдын амьдралыг шийдвэрлэжээ. 

ХОЛЛИ БЕРРИ

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Холли Берри мөн л гоо бүсгүйн тэмцээнд оролцон тэргүүлж байжээ. Тэрээр 1986 онд “Охайо мужийн мисс”-ээр шалгарч байжээ. Тэрээр бага залуудаа элдэв төрлийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог, тэр дундаа гоо бүсгүйн хэд хэдэн тэмцээнд оролцож байжээ. Холли мужийнхаа тэргүүн гоо бүсгүйгээр шалгарахаасаа өмнө 1985 онд Америкийн хамгийн үзэсгэлэнтэй тинейжер болж байсан юм.

20 настайдаа Холли Берри “Америкийн гоо бүсгүй”-н тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч байжээ. Улмаар “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож, 6-р байранд шалгарч байсан гэнэ. Хэдийгээр энэ тэмцээнд тэргүүлээгүй ч “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эхний 10-т үлдэж чадсан анхны афро-америк гаралтай бүсгүй болж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө