Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОРНЫН ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА

  Д.Отгонсүрэн 2018-12-12 637

2018.12.13 / БИЛГИЙН ТООЛЛЫН 6 ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 08.31-17.04
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Огторгуй
  Аргын тооллын 12 сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Тооно одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө