Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-12-12 3745

2018/12/13

ХОНЬ 

Мухар сүсгээс болж алдаа гаргаж болзошгүй. Үүнээс сэргийлж чадвал өнөөдөр маш үр бүтээлтэй байна. Бизнесийн хэлэлцээгээ хийхдээ өөрийн зөн совиндоо итгэ. Учир нь тантай шударга бус хандаж байгаа үйлчлүүлэгч байж магадгүй бөгөөд гэрээнд холбогдох мэдээллийг сайтар шалгах нь мөнгөө эрсдэлээс хамгаалж чадна. Чухал уулзалтанд орохоосоо өмнө хүсч буй үр дүнгээ сайтар бод. Хэрвээ та тодорхой зорилготой бол амжилттай байна. Мөн хэлэлцээний явцад мэдлэг туршлагынхаа ачаар удирдах албан тушаалтнуудад сэтгэгдэл төрүүлж чадна.

ҮХЭР 

Ажилдаа өөрчлөлт хийх нь эрсдэлийг авчирна. Гэвч та сорилтыг хүлээн авч түүнийг даван туулах юм бол эерэг үр дүнд хүрэх болно. Дотно харилцаанд гарах жижиг асуудлууд таныг цухалдуулж, хэрүүл гарч болзошгүй тул та анхаараарай. Харин ганц бие хүмүүс орой болзоонд явах ч тийм ч сайхан мэдрэмж авахгүй.

ИХЭР 

Илүү ихийг хийж бүтээх мөн зорилгодоо хүрэхээр зүтгэх өдөр. Өөртөө итгэх байдал өнөөдрийн түлхүүр байх ба та тэгж чадсан бол амжилтанд хүрнэ. Мөн таны зам дээр сайхан аз хүлээгээд зогсож байна. Аль хэдийн эхэлчихсэн байсан багийн төсөл тань маш сайн шийдэгдэх болно. Мөн амьдралд тань сайн нөлөөлөхгүй байгаа ямар нэгэн зүйлийг хасахад яг тохирсон үе. Хадгаламжинд тань маш хүчтэй нөлөө үзүүлж мэдэх өөрчлөлт бүрт анхааралтай ханд. Таны хайрын харилцаанд романтик үйл явц илэрнэ.

МЭЛХИЙ 

Өнгөрсөн харилцаанаас авсан гуниг мартагдах сайхан учрал өмнө байна. Хуучин амраг юм уу хуучин хамтрагчаас үлдсэн гомдлоо мартаж урагш чөлөөтэй явах хэрэгтэй дохиог огторгуйн одод өгнө. Хайрыг хүлээсэн хүн хүртэх зүйлээ амттайгаар авна. Романтик гурвалжин эсвэл нуугдмал янаг амрагийн холбоо асуудал үүсгэх өндөр магадлалтай байгаа тул болгоомжтой бай. Хэрэв та хайртыгаа хуурч байгаа бол таны үйлдэл илчлэгдэх бололтой.

АРСЛАН 

Хэрвээ олныг хамарсан үйл ажиллагаанд оролцдог бол хүмүүс үймээн дэгдээж сэтгэл зовоосон өдөр болно. Бүх төрлийн түншлэл нь найдваргүй болж байгаа нь та үүрэг хариуцлагийн заагаа тодорхойлох хэрэгтэйг харуулж байна. Татварын асуудал эсвэл хөрөнгө оруулалтын мөнгө шийдэгдэх боломжтой байна. Өрнүүдээ цуглуулах цаг нь болсон. Өөрийн бизнес эрхэлдэг хүмүүс төсөв санхүүгээ сайн тооцоолж чадсанаар өр зээл хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг зохицуулж чадна.

ОХИН  

Ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд тохиромжгүй учир нь үр дүн таны хувьд таагүйгээр төгсөнө. Хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Онц чухал ажил хэргийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулаарай. Өөрийн ажил, багийн ажиллагаагаа оновчтой болгоход бага зэрэг хичээ. Таны эргэн тойронд, урсаж байгаа амьдралын хамгийн чухал хэсэг маш их анхаарал шаардлана. Та зорилгодоо ойртох тусам орлого зарлагадаа үр өгөөж, хэмнэлт байгаа эсэхийг анзаарна.

ЖИНЛҮҮР 

Өөрийн нийгмийн болон зугаа цэнгэлийн цагийн хуваарийг өөрчил. Оны, сарын төгсгөлд их ажлын ачаалал гарч ирэх болов уу. Хэрэв болгоомжгүй байх юм бол ямар нэг зүйлээс хоцорч магадгүй. Зарим нэг нь алдар нэрэнд хүрэх гэж оролдоно. Ухаалаг байж аль болох боломжоороо улам сайжирч дэвших хэрэгтэй. Аль болох туршлагатай хүмүүстэй ярилцан тэдгээрийн санхүүгийн мэдлэгийн ашиг тусыг ашиглах хэрэгтэй. Илүү их ажил төлөвлөвөл ядарч сульдана. Ажил амралтыг хослуулах нь зүйтэй.

ХИЛЭНЦ 

Ойр дотныхондоо мөнгө зээлдүүлэх, бусдад мөнгөтэй холбоотой дэмжлэг үзүүлэхдээ хянуур байх цаг үе. Болвол хэн нэгэнд мөнгө зээлдүүлэхээс татгалзсан нь дээр. Та ямар нэг шалгалт өгөх эсвэл төсөл судалгааны ажил хамгаалах гэж байгаа бол өөртөө хэт итгэснээр алдаа гаргаж болзошгүй. Та шинэ жил дөхүүлээд адал явдал дагуулсан аялалд гарахад тааламжтай байна. Энэ нь танд зорилгоо биелүүлэх боломжийг олгоно.

НУМ

Бусадтай нээлттэй байх нь сэтгэл хөдөлгөсөн нөхцөл байдлыг авч ирнэ. Өөрийнхөө зорилгодоо тууштай бай. Нууцлагаар эсвэл эрэн сурвалжилах аргаар ажлаа удирдан явуулахад шинэ нээлт хийх цаг үе юм. Судалгаа нь зарим сонирхолтой үнэн байдлыг илрүүлнэ. Таны төсөөлөө ч үгүй санааг таны өрсөлдөгч аль хэдийн олж харсан байх болно. Санхүүгийн сорилт нь зарим санаа бодлыг тань өөрчлөхөд хүргэнэ. Өөрийнхөө нөөц бололцоог дайчил

МАТАР 

Мөнгөний асуудлууд гарч ирэхээс гадна яаралтай шийдэх бичиг цаасны ажлууд ундарна. Энэ нөхцөл байдлаас хурдан удаан гарах нь хамаагүй ч илүү чухал ажил хэргийн төлөө чөлөөт цаг гарга. Таамаглаж байгаагүй ажлын саналууд ирж таныг хэлэлцээ тохиролцоо хийхийг шаардана. Хайр дурлал, эрч хүч тань өснө. Харин атаархал, сэтгэл хөдлөлтэй нүүр тулах бөгөөд та цаг зав эрч хүчээ эдгээртэй тохиролцох гэж зарцуулах болно.

ХУМХ 

Өнөөдөр нилээд зөрчилтэй тулгарч багагүй стресстэнэ. Таны асуудалд хөндлөнгөөс оролцох ялангуяа санхүүтэй холбоотой асуудлуудад хутгалдах хүмүүс танд төвөгтэй санагдана. Ганц бие хүмүүс өнөөдөр хайр дурлалын асуудал үүсгэх хэрэггүй. Энэ харилцааг үүсгэхэд тохиромжтой үе биш. Зарим заавар удирдамж өгөх мөн бусдын үгийг дамжуулах үед буруу ойлголцол гарч болзошгүй. Иймээс энэ өдөр тэвчээртэй, хүлээцтэй анхааралтай байхыг од эрхэс анхааруулж байна.

ЗАГАС

Хүн болгонд таатай хандах нь хэцүү тул өөрийнхөөрөө бай. Энэ нь энэ өдрийг сайхан өнгөрүүлэхэд тустай. Өнөөдөр од эрхэс танд харилцаан дээр анхаарахыг сануулж байна. Энэ нөлөөг ашиглан та дуусгаагүй ажил хэрэгтээ анхаарлаа хандуул. Төсөл дээрээ мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах нь та алдсан мөнгөө эргүүлэн олж авахад тус дэмтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө