Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнд анх удаа трансжендер бүсгүй оролцлоо

  Б.Оюун 2018-12-18 1005

Энэ жил 67 дахь удаагаа болсон “Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний бас нэгэн онцлог нь анх удаа тэмцээнд трансжендер бүсгүй оролцсон явдал юм.

Испани улсыг төлөөлөн 27 настай Анхела Понсе тэмцээнд оролцсон нь олон улсад нэр хүндтэй тэмцээнд улс орноо төлөөлөн оролцсон анхны трансжендер мисс болжээ. Анхела хэдийгээр эхээс мэндлэхдээ эрэгтэй хүн байсан ч хүйсээ солиулан эмэгтэй хүн болсон төдийгүй улс орондоо явагдсан үндэсний хэмжээний гоо бүсгүйн тэмцээнд оролцож, 30 гаруй гоо бүсгүйгээс шалгаран улс орноо “Ертөнцийн гоо бүсгүй”-н тэмцээнд төлөөлөн оролцох эрхтэй болжээ. “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнийг зохион байгуулагчид 2012 оноос эхлэн дүрмэндээ өөрчлөлт оруулж, трансжендер хүмүүсийг оролцуулах болсон ч 2018 онд л Үндэсний хэмжээний гоо бүсгүйн тэмцээнээс Испани улсыг төлөөлөн анхны ийм бүсгүй энэ онд тэмцээнд оролцохоор иржээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө