Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ким Кардашьян, Канье Уэст нар 2019 онд бүл нэмэх хүсэлтэй байна

  Б.Оюун 2019-01-04 1723

Америкийн реалити шоуны од Ким Кардашьян, түүний нөхөр реппер Канье Уэст нар 2019 онд дахин бүл нэмэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэд 4 дэх хүүхдээ тээгч эхийн тусламжтай төрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ким, Канье нар энэ онд дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа талаараа 1-р сарын 2-нд мэдээлжээ. Тэгвэл Кардашьян-Женнерын өнөр өтгөн гэр бүлийнхэн Кимийн дахин хүүхэдтэй болох хүсэлд нь тийм ч таатай хандахгүй байгаа гэнэ.

Учир нь өмнөх 3 хүүхдээ Ким тэртээ тэргүй өөрөө өсгөдөггүй, маш өндөр хөлсөөр асрагчдаар харуулж, өсгөдөг. Магадгүй дахин хүүхэдтэй болбол дор хаяж 2 асрагч нэмж хөлслөх болно гэж Хлое болон Кортни нар эгдүүцэж байгаа гэнэ.

Ким болон Канье нар 5 настай Норт, 4 настай Сейнт болон 11 сартай Чикаго гэсэн 3 хүүхэдтэй юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө