Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг талбайруу чирч гаргах гэсэн үйлдэл хийснийхээ төлөө уучлал гуйсан

  Д.Отгонсүрэн 2019-01-12 9178

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан жагсаал суултаар үргэлжилж байгаа. Жагсаал зохион байгуулагч нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.  

Ж.БАТЗАНДАН: М.Энхболдыг огцорвол араас нь авлигатай тэмцэх газрын даргаас эхлээд олон хүнийг огцруулах ажлыг бид дэс дараатай хийнэ. Үүний дараа ард түмний алдсан олон баялаг ард түмэндээ эргэж очно. Бид нар ЖДҮ-г хамгаалаагүй. Бид ЖДҮ-чдийг хамгаалаагүй ээ. Эхлээд бид Монголын ард түмнийг цөлмөсөн бүдүүн хулгайч нартайгаа тэмцээд дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэлээ.  Эрдэнэтийн асуудал, Цагаан суваргаас бид ЖДҮ-г том гэж бодохгүй байна. ЖДҮ-г шалгана. Гэхдээ эхлээд бүдүүн хулгайч нараа шалгах нь зүйтэй гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Бид эхлүүлсэн тэмцэлээсээ ямар ч үед ухрахгүй. Бид ялсан байна. Үндэсний аюулгүй байдлаас гарсан зөвлөмж хэрэгжиж эхэлж байна. Бид нар ганц М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээгүй. Түүний цаана байгаа бүлэглэлийг нураах гэж тэмцэж байгаа. 

Жагсагчдыг төлөөлж бид өрөөнд нь орох үед би М.Энхболдыг талбайруу чирч гаргах гэсэн оролдлого гаргасаныхаа төлөө уучлал гуйсан болохоос биш түүнийг огцруулах гэж жагссаныхаа төлөө уучлал гуйгаагүй гэдгээ хэлье. 

Бид тайван жагсаал хийж яаж нэгдэж чаддаг вэ гэдгээ ард түмэн харуулж чадлаа. Улстөрчид одоо нэр цэвэр байх ёстой зөв ажиллах ёстой. Алдаа гаргавал огцордог байх ёстой гэдгийг ойлгож байгаа байх. Ийм жишиг тогттол бид нэгдэж жагсаж чадна гэдгээ харуулж чадлаа гэж бодож байна. Бид ард түмнийхээ энэ итгэлийг аль нэг тохироогоор солихгүй гэдгээ хэлье гэсэн юм. 

Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүн хэвээрээ байгаа. Бидний эсэргүүцэл үргэлжилж байна. Бидний ажилд ард иргэд үйлчилгээ эрхлэгчид тусалж хоол цайгаа бариад ирж байна. Бид нар олон асуудлыг шийдэх ёстой. Хамгийн том асуудал Оюутолгойн гэрээ. Гэрээ хийсэн хүмүүсийг нь барьчихаад буцаагаад явуулчихсан. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад зээл авчихсан хэрэг байна. Энэ бүх асуудлыг бид шийдэх хүртэл тэмцэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө