Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Биберын ээж “Бэр”-тэйгээ сайхан харилцаатай

  Б.Оюун 2019-01-19 3122

Канадын дуучин Жастин Биберын ээж Патриция Линн Маллетт өөрийн Instagram хуудсан дээрээ хүүгийнхээ хайртай бүсгүйтэй хамт авхуулсан зургаа тавьжээ.

Патти Маллетте и Хейли Болдуин

Ингэхдээ Патриция бэрдээ ихэд сэтгэл хангалуун байдгаа ярьж, түүнтэй хэдийнэ найзалж, дотно сайхан харилцаатай болсон тухайгаа ч бичжээ.

Жастин Биберыг Хейли Болдуинтай нийлсний дараагаар шүтэн бишрэгчид нь дуучны гэр бүл, дотны хүмүүс нь шинэ найз бүсгүйг нь хэрхэн хүлээн авсныг ихэд сонирхож байжээ. Тэгвэл энэ асуултад Биберын ээж тодорхой хариулт өгсөн байна. “Тэр маш ялдам, сайхан бүсгүй” гэж Патриция бэрийнхээ талаар магтжээ.

Жастин Бибер, Хейли Болдуин нар өнгөрсөн 9-р сард нууцаар харилцаагаа батлуулж, Хейли нөхрийнхөө овгийг авсан юм. Жастин энэ явдлын дараагаар АНУ-ын иргэншил хүсч, тун удахгүй гэрлэх ёслолоо үйлдэхээр зэхэж байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө