Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АЛИТА: Тулааны сахиусан тэнгэр

  Б.Оюун 2019-01-19 1390

Ирэх 2-р сард нээлтээ хийх “Алита: Тулааны сахиусан тэнгэр” (Alita: Battle Angel) кино үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Найруулагч Роберт Родригесын бүтээл болох энэхүү кинонд алс ирээдүйн тухай өгүүлэх юм. Роза Салазар, Эйса Гонсалес, Женнифер Коннелли, Эд Скрейн, Мишель Родригес зэрэг жүжигчдийн тоглосон энэ кино нь хүн төрөлхтөн одоогоос 300 жилийн дараа ямар нөхцөл байдалд амьдрахыг зөгнөн өгүүлжээ.

Киноны үйл явдал техник технологи өндөр хөгжсөн, киборгийн ертөнц дэх хүмүүсийн амьдралын талаар өгүүлнэ. Хүн болон киборгууд нэг ертөнцөд зэрэгцэн оршин тогтнох аргагүйд хүрснээс тэдний хооронд цуст тулаан өрнөнө. Энэхүү дайны уршгаар “түнэр харанхуйн эрин” эхэлж, энэ үед Идо нэртэй эрдэмтэн цэрэг дайны хямралаас үлдсэн киборг-эмэгтэйн цогцсыг илрүүлснээр үйл явдал өрнөдөг байна. Тэрхүү киборг-эмэгтэйд Алита гэх нэр өгч, тэрээр “түнэр харанхуйн эрин”-ийг дуусгавар болгоно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө