Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ботокс шахуулснаас царай төрх нь “хөлдүү” болсон одод-2

  Б.Оюун 2019-01-21 551

Гоо сайхан, залуу насаа хадгалахын тулд өнөөдөр хүмүүс гоо сайхны маш олон янзын бүтээгдэхүүн хэрэглэж, гоо сайхны мэс засалд орж байна. Залуу сайхан харагдахын тулд ихэнх хүмүүс ботокс шахуулдаг. Хэдийгээр ботокс хийлгэх эсэх нь тухайн хүний сонголт хэдий ч гоо сайхны энэ үйлчилгээний дүнд ямар ч нүүрний хувиралгүй, “мимик”-гүй болсон оддыг нэрлэж байна.

МЕГАН ФОКС

Жүжигчин Меган Фокс Instagram хуудсан дээрээ заримдаа царайгаа янз бүр болгон хувиргасан селфи зургаа тавьдаг. Тэрээр “би ч гэсэн насны эрхэнд үрчлээ сууж байгаа” гэж ярьж, селфи зургаараа үүнийгээ батлан, ямар ч гоо сайхны зүйл царайндаа хүргээгүй гэдэг боловч түүний “мимик”, царай төрхний байдал эсрэг гэдгийг нь баталдаг. Магадгүй Меган бусад оддыг бодвол харьцангуй бага хэмжээгээр ботокс хийлгүүлдэг учраас төдийлөн ил мэдэгддэггүй байх. Гэхдээ л нүүрэндээ “юм” хүргэсэн нь зурагнаас нь тодхон харагддаг байна.

МЭГ РАЙАН

Жүжигчин Мэг Райан маш эгдүүтэй, хөөрхөн царайтай байсан ч нас ахихын хирээр бусад гоо сайхны мэс засал хийлгүүлсэн хүмүүстэй “адилхан” царай зүстэй болж хувирсаар байна. 57 настай жүжигчин хэдийгээр саяхныг хүртэл кино урлагт эрэлт хэрэгцээтэй байсан ч ботоксоор хэт их шахуулснаасаа болж царай зүс, нүүрний хувирал нь өөрчлөгдөж сүүлийн үед ажилгүй суух нь их болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө