Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Моби АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохыг хүсч байна

  Б.Оюун 2019-01-22 489

Америкийн нэртэй одууд болох Канье Уэст, Линдси Лохан, Дуэйн Жонс нарын араас дуучин, дижей Моби улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдох хүсэлтэй байна.
Тэрээр хөгжмийн индэрээ улс төрийн индэр болгон сольж, Цагаан ордны тэргүүнээр ажиллах хүсэлтэй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Моби өөрийн Facebook хуудаснаа түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгох үндэслэлүүдээ бичжээ.

“Би энэ талаар бүхэл бүтэн 5 минут бодож байж улсынхаа ерөнхийлөгчөөр ажиллах хүсэлтэй байгаагаа ойлголоо. Яагаад вэ гэвэл 1-рт би Трамп, бага Буш нарын нэгэн адил ерөнхийлөгч болохыг маш ихээр хүсч байна. 2-рт ерөнхийлөгчийн кампанит ажил өрнүүлэх шаардлагагүй, тиймээс сонгуулийн зардал хэрэггүй, 3-рт Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй байсан ч харамсахгүй...гэж бичжээ.

Сүүлийн үед Америкийн одууд, нэр алдартай эрхмүүд ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын тогтворгүй бодлогыг шүүмжлэн, энэ мэтчилэн санаа оноонууд гаргаж, олон нийтийн анхаарлыг Цагаан ордны үйл ажиллагаанд хандуулж, Трампын засгийн газарт “муу” гэсэн үнэлгээ өгөх болсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө