Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Рами Малек: Би Queen хамтлагийн гишүүд намайг шоолж, шүүмжилнэ гэдгээс айж байсан

  Б.Оюун 2019-01-23 1868

Оскарын 2019 оны шагналд нэр дэвшигчдийн тоонд багтаж, найруулагч Брайан Сингерын бүтээл “Bohemian Rhapsody“ кинонд домогт Фрэдди Меркьюригийн дүрийг бүтээн шилдэг “эрэгтэй жүжигчин”-ий шагналд нэр дэвшээд байгаа жүжигчин Рами Саид Малек бүтээсэн дүрээсээ эмээж, Queen хамтлагийнхан түүнийг шоолж, шүүмжлэхээс эмээж байснаа ярьжээ.
Египт гаралтай Америкийн жүжигчин залуу энэ жил 37 настай. Тэрээр өмнө нь “Мистер робот” кинонд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг” наадамд мөн нэр дэвшиж байсан ч 2018 оны 12-р сард дэлгэцнээ гарсан “Bohemian Rhapsody“ кино түүнд гялалзсан амжилт авчирчээ.

Энэ кинонд тоглосон дүрээрээ Рами Малек “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч, ирэх 2-р сард болох Америкийн кино академийн дээд шагнал Оскарт мөн нэр дэвшээд байна.

Рами Малек Британийн домогт Queen хамтлагийн ахлагч Фрэдди Меркьюригийн дүрийг бүтээхдээ хамтлагийн гишүүдээс ихэд эмээж, тэд түүнийг шоолж, шүүмжлэхээс айж байснаа нуугаагүй байна.
Гэсэн ч тэрээр дүрээ үнэхээр чадварлаг бүтээж, “Bohemian Rhapsody” кино 2018 оны хамгийн их дуулиан шуугиан тарьсан кино болж, 12-р сарын сүүлээр нээлтээ хийсэн кино 750 саяын орлого олоод байна.

Киноны трейлер

Харьцуулсан видео 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө