Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кендалл Женнер найз залуугаа ээжийнх нь хамт дэмжжээ

  Б.Оюун 2019-01-25 3403

Америкийн нэртэй модель, загвар өмсөгч Кендалл Женнер найз залуугаа ээлжит тэмцээнд нь ээжийнх нь хамтаар ирж дэмжсэн байна. Сагсан бөмбөгийн Philadelphia76ers багийн тоглогч Бен Симмонсыг даган түүний найз бүсгүй завтай чөлөөтэй цагтаа Америкийн бүхий л хотуудаар араас нь явна. Сүүлийн ердөө сарын хугацаанд Кендалл найз залуугаа дэмжихээр Нью Йорк, Лос Анжелес, Пенсильванид очжээ.

Тэгвэл хамгийн сүүлд Кендалл найз залуугийнхаа ээжтэй нь хамт Philadelphia 76ers болон Houston Rockets багуудын тоглолтыг үзэж, Беныг дэмжсэн байна.

Америкийн реалити шоуны нэртэй гэр бүлээс гаралтай Кендалл Женнер болон сагсан бөмбөгчин Бен Симмонс нар өнгөрсөн оны 3-р сараас эхлэн болзож эхэлжээ. Тэд анхандаа харилцаагаа нуудаг байсан ч сүүлд Кендалл найз залуугаа даган сагсан бөмбөгийн тэмцээнд идэвхтэй ирж дэмжсээр тэдний хайр дурлалын түүх олонд ил болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө