Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Малайзын хаан Орос эхнэрээсээ салахаар шийджээ

  Б.Оюун 2019-01-26 6646

Удахгүй хаан сэнтийгээсээ буух гэж байгаа Малайзын хаан 5-р Мухаммад Орос эхнэрээсээ салахаар шийджээ. Ердөө оны өмнө, 11-р сарын 22-нд хуримаа хийсэн хосууд хоёр сарын дараа хоёр тийш болж байгаа юм.

5-р Мухаммад хаан, Оросын “Мисс Москва” тэмцээний ялагч Оксана Воеводинатай Москва хотын Барвихад хуримаа хийсэн юм.

49 настай Малайзын хаан 25 настай Оксанатай салах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн ч шалтгааныг нь тайлбарлаагүй байна. Оксана 5-р Мухаммадтай гэрлэхээсээ өмнө исламын шашинд орж, нэрээ Рихана болгон өөрчлөөд байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө