Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Наоми Кемпбэлл Лиам Пейнтэй болзжээ

  Б.Оюун 2019-02-01 1010

Хар ирвэс хочит дэлхийн загварын тайзны нэртэй топ модель Наоми Кемпбэлл залуу амрагтай болжээ. 48 настай Наоми өөрөөсөө 23 насаар дүү, One Direction хамтлагийн гишүүн, 25 настай Лиам Пейнтэй болзох болсон байна. Тэднийг O2 клубт, Нигерийн дуучин Давидогийн тоглолтыг үзэхээр хамтдаа ирэхэд нь паппарацийнхан дурандаа буулган авсан байна.

Гэхдээ Наоми тэдний дуранд өртөхийг хүсээгүй учраас тоглолтын дараа клубын хамгаалагчдаас гуйж арын хаалгаар нь дамжин гарч явсан байна. Гэсэн ч Наоми, Лиам нарын болзоог клубын бусад үйлчлүүлэгчид гар утсандаа бичиж, дараагаар нь интернэтэд байршуулжээ.

Наоми, Лиам нар гадуур болзохоос гадна олон нийтийн цахим орчинд бие биенээ өдөн хоргоох болсныг тэдний шүтэн бишрэгчид эртнээс анзаарчээ. Учир нь тэд бие биенийхээ пост, сторийсийн доор смайлик тавьж, коммент үлдээх болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө