Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бейонсе үнэнч шүтэн бишрэгчиддээ “мөнхийн тасалбар” өгнө

  Б.Оюун 2019-02-04 2272

Дуучин Бейонсе түүний тавьсан өвөрмөц “нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн хүнд өөрийн болон нөхөр Жей Зи-гийн тоглолтын “хязгааргүй эрхтэй тасалбар” өгнө.

Үүний тулд тухайн хүн “амьтны гаралтай” бүтээгдэхүүнээс татгалзахад л хангалттай. Бейонсе өөрийн Instagram хуудсан дээрээ шинэ уралдаан зарлаж, нөхцлийг нь бичжээ. Бейонсе болон Жей Зи нар “цагаан хоолтон” юм. Тэд хоол хүнсэндээ амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж, цэвэр цагаан хоолтон болжээ.

Бейонсе, Жей Зи нар Greenprint Project төсөлтэй хамтран уралдаанаа зарлажээ.
Тэд цагаан хоолтон хүмүүсийн дунд болзол зарлан, уралдаанд нь тэргүүлсэн хүнд 30 жилийн хугацаанд хүчинтэй тоглолтын тасалбар өгөх юм. 30 жилийн дараа Бейонсе 67-той, Жей Зи 79 настай болох учраас энэхүү тасалбараар тэдний тоглолтыг хангалттай үзэх боломжтой юм. Уралдаанд АНУ-ын 18-аас дээш насны иргэд оролцох боломжтой гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө