Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүнд хэцүү салалтын дараа бэлгийн чиг баримжаагаа өөрчилсөн одууд-2

  Б.Оюун 2019-02-14 2093

Олны танил эрхмүүд, нэр алдартай хүмүүсийн дундаас удаан бат бэх хайр дурлалын харилцаа нь бүтэмжгүй болж, хүнд хэцүү салалтын дараагаар бэлгийн чиг баримжаагаа өөрчилсөн одууд байдаг. Тэдний дотор Рики Мартин, Майли Сайрус, Жуди Фостер зэрэг алдартнуудыг нэрлэж болох юм.
СИНТИЯ НИКСОН


“Их хотын секс” киноны Мирандагийн дүрийг бүтээсэн жүжигчин Синтия Никсон 15 жил Нью Йоркийн их сургуулийн профессор Дэнни Мозестай амьдарч, 3 хүүхдийн эцэг эх болсон ч амьдралаа эрс өөрчилжээ. 52 настай жүжигчин нөхрөөсөө 2004 онд салсныхаа дараагаар удалгүй амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж, хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Кристин Маринонитай болзож эхлэн, 2012 онд харилцаагаа албан ёсны болгожээ. Ижил хүйстэн хосууд өнөөдрийг хүртэл аз жаргалтай амьдарч, Синтия Никсон сүүлийн үед улс төрд хүч үзэх болж, Нью Йоркийн амбан захирагчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж байжээ.

ЭЛИЗАБЕТ ГИЛБЕРТ


“Ид, залбир, хайрла” бестселлер номын зохиолч, 49 настай Элизабет Гилберт хоёр удаа нөхөрт гарч байжээ. Гэвч 2006 онд хоёр дахь нөхрөөсөө салсныхаа дараа тэрээр дахин эрчүүдтэй холбогдохоос зайлсхийх болж, дотны найз эмэгтэй Райя Элиастай дотносчээ. Тэрээр Райя хорт хавдар туссаныг мэдсэний дараа харилцаагаа олон нийтээс нуух шаардлагагүй гэж үзсэн байна. Харамсалтай нь Райя, Элизабет нар удаан хамт байж чадалгүй, Райя 2018 онд өвчний улмаас нас баржээ.

ЖУДИ ФОСТЕР


Жүжигчин Жуди Фостер мөн хайр дурлал нь бүтэлгүйтэж, эрчүүдэд сэтгэл дундуур хоцорсныхоо дараа бэлгийн чиг хандлагаа өөрчилжээ. Оскарын 2 удаагийн шагналт, 56 настай жүжигчин 2007 онд ижил хүйстэн гэдгээ олонд мэдээлж, тухайн үед продюсер Сидни Бернардтай дотно харилцаатай болжээ. Сүүлд хоёр хүүгийн ээж, жүжигчин Жуди Фостер 2014 онд жүжигчин Александра Хэдисонтой албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө