Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СЕЛЕНА ГОМЕС, КАРА ДЕЛЕВИНЬ НАР PUMA-ИЙН СУРТАЛЧИЛГААНД

  Б.Оюун 2019-02-23 1081

Спорт болон өдөр тутмын хувцас загварын PUMA компани “Өөрийнхөөрөө бай” нэртэй шинэ кампанит ажил эхлүүлж, нүүр царайгаараа дуучин Селена Гомес болон загвар өмсөгч, жүжигчин Кара Делевинь нарыг сонгожээ.

PUMA шинэ загварын танилцуулгадаа Muse, Cali болон Nova загварын пүүз, кетний загварыг оруулжээ.


Загварын гол нэрийн хуудас болсон Muse Trailblazer пүүзийг Кара танилцуулсан байна. Энэ нь хөлөнд ихэд эвтэйхэн, агаар чөлөөтэй нэвтрүүлэх материалаар хийгдсэн, алхаа гишгээг зөөлрүүлэх Ignite технологийг нэвтрүүлснээрээ онцлог юм. Түүнчлэн Кара PUMA брендийн Nova загварыг мөн танилцуулжээ. Энэ нь өндөрлөсөн өсгий бүхий, элгэн материалтай, 90-ээд оны загварыг санагдуулам өвөрмөц загвар юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө