Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Lady Gaga түүнийг Брэдли Купертай холбон ярьж байгаад хариулт өгчээ

  Б.Оюун 2019-03-14 1112

Дуучин Lady Gaga шар хэвлэлүүд түүнийг жүжигчин Брэдли Купертай холбон, тэдний хооронд жирийн найз нөхдийн харилцаанаас илүү зүйл байгаа гэсэн хардалтад хариулт өгчээ.

Lady Gaga телевизийн нэртэй хөтлөгч Жимми Киммелын шоунд уригдан оролцохдоо энэ талаарх асуултад хариулт өгсөн байна.Дуучин бүсгүй Брэдли Куперын талаар түүнд тавьсан амрагийн харилцааны талаарх асуултад залхсан шинжтэйгээр царайгаа хувирган, энэ асуултад:

- Сүүлийн удаа бүгдэд ойлгогдохоор хэлье. Биднийг цэвэр ажил хэргийн, энгийн сайхан найз нөхдийн харилцаа л холбож байгаа. Бидний хооронд ямар ч хайр сэтгэл, амрагийн харилцаа байхгүй. Би сүүлийн 3 жил Тонни Беннетийн дэргэдээс холдоогүй, харамсалтай нь бид салаад удаагүй байна. Тиймээс уран бүтээлч нөхдийн уран бүтээлч харилцааг өөр ямар нэгэн харилцаа болгон санаанаасаа зохиож цуурхал тараах хэрэггүй”... гэжээ.

Брэдли Купер, Lady Gaga нар “A Star is Born” кинон дээр хамтарч ажиллан, тэдний энэ бүтээл Оскарын шагналд нэр дэвшин амжилтад хүрсэн юм. Энэхүү бүтээлийг жүжигчин Брэдли Купер найруулж, гол дүрд нь дуучин Леди Гага тоглон, “Shallow” дуугаараа Оскарын шагнал хүртжээ.  

Леди Гага прокомментировала слухи о романе с Брэдли Купером и их выступление на "Оскаре"    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө