Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хогийн саванд хаягдсан бяцхан охины хувь заяаг "Jimmy Jimmy aaja" жүжигчин хэрхэн өөрчилсөн нь

  Д.Оюунтуяа 2019-03-14 15217

Энэтхэгийн "Болливуд" кино ертөнцөд хүч түрэн орж байгаа үзэсгэлэнт Дишаны Чакроборти бол Митун Чакробортигийн охин юм. Хувь тавилан тэднийг хэрхэн уулзуулсан нь мөн үзэсгэлэнтэй, бас бага зэрэг гунигтай.
Энэ түүх бол олон жилийн өмнө Митун хогийн саванд хаягдсан бяцхан охиныг аварч, гэртээ авчирсан явдал юм. Митуны гэр бүлийнхэн нь түүнийг хайр, халамжаар дутаалгүй өсгөжээ.
Тухайн үеийн томоохон өдөр тутмын сонин дээр нэгэн хүүхдийг гэрийнхэн нь хаяж хогийн савны ойролцоо орхисон тухай мэдээг Митун уншиж, аль болох хурдан түүнийг үрчилж авахаар шийджээ. Түүний эхнэр Йогита Бали ч мөн бүрэн дэмжиж, тэд бичиг цаасны ажлыг хөөцөлдөн эцэст нь гэртээ авчиржээ.
Митун бол алдар цууд хүрсэн Энэтхэгийн нэртэй кино жүжигчнээс гадна алт шиг зүрхтэй энгийн хүн юм.

 


Орчуулсан Д.Оюунтуяа

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө