Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Lady Gaga: “Тийм ээ, би жирэмсэн. гэхдээ та нарын бодож байгаа шиг биш”

  Б.Оюун 2019-03-15 1467

Сүүлийн долоо хоногийн туршид Барууны шар хэвлэлүүдэд дуучин Lady Gaga-г “A star is born” киноны хамтрагч, жүжигчин, продюсер Брэдли Куперын хүүхдийг тээж яваа, жирэмсэн гэсэн мэдээлэл тарж, ихээхэн шуугиан дэгдээсэн.

Тэгвэл 32 настай дуучин бүсгүй энэхүү цуурхалд биечлэн хариу өгчээ. Lady Gaga: “-Та бүхэн намайг жирэмсэн гэж шуугин ярьж байна. Тийм ээ, би жирэмсэн... Гэхдээ миний төрүүлэх гэж байгаа хүүхэд маань #LG6 юм” гэж хариулжээ.

Lady Gaga энэ тухайгаа өөрийн твиттер хуудсан дээрээ бичиж, “тэрээр гадуур ярьж байгаачлан би үнэхээр шинэ зүйлийг хүлээж байгаа, гэхдээ тэр нь хүүхэд биш харин надаас төрөх шинэ уран бүтээл минь юм шүү” гэжээ.

Lady Gaga сүүлийн үед уран бүтээлийн олз омог өндөр байж, Америкийн кино академийн дээд шагнал Оскар хүртсэнээс гадна түүний тоглосон “A star is born” киноны дуу болох Shallow дуу нь Billboard Hot 100  жагсаалтад эхний байранд жагсаад байгаа юм.

Да, Леди Гага подтвердила слухи о беременности. Но это не главное (фото 1)

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө