Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Барьцаалан зээлдүүлэх газарт 54 мянга гаруй гар утас байна

  Т.Бадамханд 2019-03-16 1047

Манай улсад 960 гаруй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард байна. Харин эдгээр газарт нийт 2826 зурагт, 54466 гар утас, 2417 нөүтбүүк, 68579 үнэт эдлэл, 31466 мөнгөн аяга 35735 бусад эд зүйлс бий гэж бүртгэгджээ. Эдгээр зүйлсийн багагүй хувь нь хулгайгаар орж ирсэн зүйлс байх магадлал өндөр гэдгийг хууль хяналтын байгууллага хэлж байна. Тухайлбал гар утас хулгайнх байх өндөр магадлалтай гэнэ.

Тиймээс хулгайн эд зүйлсийг худалдан борлуулах, бусдад дамжуулан хэрэглэх явдлыг таслан зогсоох үүднээс smartdevice.mn сайтыг ажиллуулж эхлээд байгаа юм байна.

Тус сайтад одоогийн байдлаар 5200 гар утас, 41 төхөөрөмж бүртгэлтэй байгаагаас 32 гар утас олдоод байгаа юм байна. Иргэд өөрсдийн эдлэл хэрэгслийг тус сайтад номер кодыг нь бүртгүүлснээр түргэн хугацаанд олдох бүрэн боломжтой гэдгийг Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө