Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нийт нутгаар ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэл байна

  М.Ариунжаргал 2019-03-16 357

 2015, 2017 онуудад хуурайшилт ихтэй байснаас ой хээрийн түймэр дэгдэж бүтэн нэг аймаг тэрчигтээ шатаж байсныг үзэгч та санаж байгаа байх. Тэгвэл энэ хаврын хуурайшилт дээрх жилүүдийнхээс ч их байгааг аврагчид сануулж байна. Хөрсөнд ямар ч чийг байхгүй байгаа нь ой хээрийн түймэр хормын дотор гарах нөхцөл бүрджээ.

Дээр нь 6-р сар хүртэл хур тунадас маш бага орно. Мөн олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдсан байна. Энэ бүхэн хуурайшилтыг улам бүр нэмэгдүүлэхээр байгаа юм. Тийм учраас онгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэхийг сануулсан 01 тоот гарган бүх аймаг, дүүрэг, батлан хамгаалах яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, цагдаа, хүчний байгууллагуудад хүргүүлжээ.

Ой хээрийн түймэр дэгдэх аюултай аймгуудын тоонд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нэрлэж болно. Мөн архангай хөвсгөл, сэлэнгэ, төв аймгууд дээр онцгой анхаарах ёстойг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Тал хээр, ойн сан бүхий газар нутаг учраас түймэр дэгдэх эрсдэл өндөртэйгөөс гадна хуурайшилт ч их байгаа юм. Нөхцөл байдал ийм байгаа учраас хуулийн хүрээнд 3-р сарын 20 ны өдрөөс 6-р сарын 10 хүртэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөөд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө