Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЕБС-д амжилттай суралцаж байна

  М.Ариунжаргал 2019-03-16 425

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус тусгай хэрэгцээт сургуульд суралцдаг. Ийм боловсролын байгууллага гарын арван хуруунд багтахаар цөөн. Мөн багш сурган хүмүүжүүлэгч нарын тоо хүрэлцээгүй гээд асуудал их байгаа юм. Яг ийм асуудалтай япон улс нүүр тулж богино хугацаанд шийдэж чаджээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгалгүйгээр ерөнхий боловсролын сургуульдэнгийн хүүхдүүдийн хамт сургах болсон байна.

Нэг ангид нэгээс хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оногдож түүнд зориулсан сургалтыг багш нарт олгожээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсролыг шийдэж чадсан байна. Яг энэ аргыг монгол улсад нутагшуулж зарим сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ авч эхэлжээ. Тэд ч сурахын төлөө шамдаж байгааг багш нар нь ярилаа.

Ганбаяр, Баяраа хоёр бол төрөлхийн даунтай, саажилттай хүүхдүүд. Тэд 37-р сургуулийн .... ангид элсэн орцгоожээ. Ангийнх нь найзууд хичээлээ хийх, гэртээ харихаас эхлээд бусад хүүхдийн адил тоглож наадахад нь тусалдаг гэнэ. Хичээлдээ анхаарч, гэрийн даалгавараа маш сайн хийдэг тухайгаа бидэнд ярилаа.

Манай улсад 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд байгаагаас 25 хувь нь бүх шатны боловсролд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар тусгай сургалттай 6 сургуулд 1531 хүүхэд, 2 цэцэрлэгт 172 хүүхэд суралцаж байна. Нэг анги 10-18 сурагчтай, эдгээр сурагчдад ердөө 2 багш хичээл зааж байгаа юм. Харин олон улсад тусгай сургуулийн нэг ангид 4-8 сурагчдад 3-4 багш хичээл ордог байна. Мөн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг. Үлдсэн 80 хувь нь бусдын хараат амьдарч байгаа юм. Яг энэ асуудлаар үндэсний хэлэлцүүлэг төрийн ордонд болсон. Монгол улсын ерөнхийлөгч үг хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус энгийн хүүхдийн адил сурч боловсрон, ажиллаж хөдөлмөрлөх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

Цаашдаа тусгай хэрэгцээт боловсрол, анги дүүргэлтийн стандартыг шинэчлэн тогтоох, сургуулийн орчныг засаж тохижуулах, шаардлагатай ном сургах бичгүүдээр хангах, харааны бэрхшээлтэй иргэдийн брайль үсэг, дохионы хэлний стандартыг бий болгох зэрэг олон асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг төрийн тэргүүн онцоллоо. 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө