Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

9 сартай жирэмсэн Жессика Симпсон усны хувцастай зургаа дэлгэжээ

  Б.Оюун 2019-03-20 1454

Тун удахгүй 3 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа дуучин, жүжигчин Жессика Симпсон 9 сартай жирэмсэн зургаа олонд дэлгэжээ. Тэрээр өөрийн Instagram хуудсан дээрээ өнгөрсөн хугацаанд хүний бие жирэмсний үед хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан фото зурагнууд тавьж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд Жессика өөрийн 9 сартай жирэмсэн зургаа усны хувцастайгаар байрлуулжээ.

Жессика Симпсон 3 дахь хүүхдээ тээх явцдаа 40 кг жин нэмж, түүний хөл хэрхэн хөөж бүдүүрснийг ичиж зоволгүйгээр байгаагаар нь харуулжээ. Түүний Instagram-ыг дагагчид дуучин бүсгүйн өөрийн биеийн өөрчлөлтөөс ичиж зоволгүй зургаа тавьж байгаад нь талархаж, зоригтой байгааг нь магтан сайшааж байна.

Жессика амаржихад тун бага хугацаа үлдээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө