Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтыг эргэж харах шаардлагатай гэв

  Б.Уянга 2019-03-20 783

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга нь сайн болсон ч эргэж харах шаардлагатай зарим зүйл заалтууд байгааг гишүүд хэлж байна.   Тухайлбал аж ахуйн нэгжүүд алдагдлалаа хойш шилжүүлж дараа жилийн орлогоосоо хасуулж татвар төлдөг зэрэг байдал нь эдийн засагт сөрөг үр дагавартай гэж байна.   Иргэд , аж ахуйн нэгжүүдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа уг хуулийн талаар УИХ-ын гишүүн ганбаатар байр сууриа илэрхийллээ.

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад 1,5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 100 хувь хурааж аваад 90 хувийг буцааж олгоно гэж заасан. Тэгвэл ажлын хэсэг дээр энэ асуудлыг хэлэлцээд нэгдсэн нэг ойлголтод хүрчээ.   Энэ нь жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртэлх төгрөгтэй аж ахуйн нэгжийн албан татварыг 1 хувь , харин 300 саяас -1,5 тэрбум төгрөг хүртлэх орлоготой ААН-ийн орлогын албан татварыг 100 хувь хурааж аваад 90 хувийг эргэж олгох дээр УИХ дахь МАН-ын бүлгийнхэн санал нэгдсэн гэлээ.

Мөн шинэчилсэн найруулгад тусгасан компанийн алдагдлыг дараа жил рүү шилжүүлдэг байдал 2 жил байсныг 5 жил болгож өөрчилөх зэрэг асуудлууд яригдаж байгаа гэлээ.  Жишээ нь оюутолгой компани хуучин татварын хуулиар 260 сая долларын алдагдалаа дамжуулсан. Ингэснээр 600 тэрбум төгрөгийн 25 хувийн татвар төлөхөөс зайлсхийсэн асуудал үүсчээ. Гэхдээ энэ нь татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг бус. Хуучин хуулийн зохицуулалт ийм боломж олгожээ. Энэ мэтчилэн ялгаатай заалтуудыг илүү нарийвчилах шаардлагатай байгаа гэж үзэж байна.
 Мөн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар татварын өртэй иргэн нас барахад өрийг нь өөрийг нь хамаарагч, гэр бүлийн гишүүд үргэлжлүүлэн төлөх зэрэг заалтууд байгаа нь зохимжгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө