Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн хөрөнгө чинээтэй эмэгтэйг нэрлэлээ

  Б.Оюун 2019-03-23 2672

Америкийн Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян, хөрөнгө чинээтэй эмэгтэйгээр Францын L'Oreal гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн үе залгамжлагч Франсуаза Беттанкур Майерсыг нэрлэжээ. Түүний хөрөнгийн хэмжээг 49,3 тэрбум доллар гэж үнэлсэн байна.

L'Oreal компанийг тэргүүлж байсан Лилиан Бетанкур 2018 онд таалал төгссөний дараагаар түүний охин компаниа өв залгамжлан авчээ. Беттанкур Майерс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7,1 тэрбум ам.доллараар хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэн байна.

Беттанкур Майерс нь L'Oreal гоо сайхны компанийг тэргүүлэн ажиллахын зэрэгцээ 1997 оноос эхлэн компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. Өнөөдөр түүний гэр бүл компанийнхаа нийт хувьцааны 33%-ийн эзэмшиж байгаа юм.
Түүнчлэн Forbes сэтгүүлээс эрхлэн гаргасан дэлхийн хамгийн их хөрөнгө чинээтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад Walmart ритейлер компанийн үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтон 2-рт жагсч, араас нь Америкийн Mars компанийн үүсгэн байгуулагчийн ач охин Жаклин Марс 3-рт орсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө