Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Серена Уильямс ханхүү Харригийн хүүхдийн хүйсийг олонд зарлажээ

  Б.Оюун 2019-04-09 597

Их Британийн хатан хаан 2-р Элизабетын ач хүү, ханхүү Харри тун удахгүй эцэг болох гэж байгаа. Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авахаар хоног тоолон хүлээж суугаа юм.

Тэгвэл Сассексийн гүн, гүнгийн ахайтан нарын анхны хүүхэд нь хүү юу, охин уу гэсэн хүлээлтэд Америкийн теннисчин Серена Уильямс E! News-д ярилцлага өгөх үеэрээ санаандгүй хариулт өгч, ирээдүйн хүүхдийн хүйсийг олонд дэлгэж орхижээ.

Меганы дотны найз Серена Сассексийн ахайтны ирээдүйн хүүхдийн талаар ярихдаа удахгүй хорвоод мэндлэх хүүхэд охин болохыг ам алдчихсан байна.
37 настай Меган Маркл болон 34 настай ханхүү Харри нарын анхны хүүхэд тун удахгүй хорвоод мэндлэх гэж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө