Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Женнифер Лоуренс DIOR брэндтэй хамтран ажиллалаа

  Б.Оюун 2019-04-10 401

Жүжигчин Женнифер Лоуренс DIOR брэндтэй дахин хамтарч ажиллажээ. Өнгөрсөн намар Лоуренс DIOR-ийн ээлжит загварын коллекцийн сурталчилгааны зураг авалтанд оролцож байсан бол сая дахин шинэ цуврал дээр нь нүүр царайгаар нь ажилласан байна.

Энэ удаад Женнифер Лоуренс Мексик бүсгүйн дүрд хувирч, DIOR-ын шинэ цүнхний сурталчилгаанд зураг авхуулсан байна. Жүжигчин бүсгүй дэлхийн нэртэй брэндтэй сүүлийн 6 жилийн туршид хамтран ажиллаж байгаа юм.

Тэрээр анх 2013 онд DIOR-ын сурталчилгаанд оролцож, цүнхний загварыг нь танилцуулж байжээ. Мөн түүнчлэн Dior Addict Lipstick гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар нь ч ажиллаж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө