Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Найз хүүхнүүдийн дотно уулзалт

  Б.Оюун 2019-04-12 379

Америкийн нарлаг Калифорнийн иргэд болох найз одуудын уулзалт паппарацийнханы дуранд өртжээ. Лос Анжелес хотын Sunset Tower зочид буудлын гадна хэд хэдэн машин цувран ирж, дотроос нь жүжигчин Ева Лонгория, Риз Уизерспун, Натали Портман, Трейси Росс нар ээлж дараалан гарч ирсэн байна.

Тэд энэ өдөр зочид буудалд болж байгаа хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцсоноос гадна буйдхан газар сууж, найз хүүхнүүдийн хувиар уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна.

Ева Лонгория найз хүүхнүүдтэйгээ уулзахаар ирэхдээ цагаан өнгийн жинсэн өмд, цагаан цамц, хар хөх хүрэм өмсчээ.
Тэгвэл Риз Уизерспун илүү чөлөөтэй хувцаслаж, нарлаг Калифорнийн зуны цаг уурт тохируулан хөнгөн даашинз өмссөн байна.
Натали Портман өдөр тутмын casual хэв маягийг илүү үзэж, өргөн жинс, сул цамц, бага зэргийн өсгийтэй гутал өмсчээ.
Харин Трейси Эллис Росс хар хөх комбинезон өмсч, даруухан хувцасласан байна.

Зачем встретились Ева Лонгория, Риз Уизерспун и Натали Портман? (фото 0)

Зачем встретились Ева Лонгория, Риз Уизерспун и Натали Портман? (фото 1)

 

Зачем встретились Ева Лонгория, Риз Уизерспун и Натали Портман? (фото 2)

Зачем встретились Ева Лонгория, Риз Уизерспун и Натали Портман? (фото 6)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө