Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Анжелина Жоли экс нөхөр Брэд Питтэй эргэн нийлэх хүсэлтэй байна

  Б.Оюун 2019-04-13 5627

Нэгэн үе Холливудын хамгийн сайхан хос гэгдэж байсан жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар хоёр тийш болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Жоли экс нөхрөө гэр бүлдээ эргүүлэн авчрахыг хүсч, зориудаар түүнтэй салах үйл явцыг хойш нь сунгасаар байгаа талаар The Sun мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Анжелина Жоли Брэд Питтыг буцаахыг хүсч, түүнтэй харилцаагаа сэргээх хүсэлтэй байна. Тэгвэл Брэд Питт тэдний харилцаа хэдийнэ хөндийрч, жил гаруйн өмнө бүх зүйл шийдэгдсэн, гэвч хуучин эхнэр нь түүнийг зүгээр л тавьж явуулахыг хүсэхгүй байна гэжээ.

Жоли, Питт нарын салалт хүүхдүүдээ хэн нь асран халамжлах асуудлаас шалтгаалан ихэд төвөгтэй байж, асуудалтай тулгарсан юм. Тэгвэл сүүлийн үед Питт хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах болж, харилцаа нь бага багаар сэргэж эхэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө