Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хаадын тоглоом” киноны одод хэдийг олдог вэ?

  Б.Оюун 2019-04-16 907

“Хаадын тоглоом” киноны удаан хүлээлгэсэн шинэ ангиуд өнөөдрөөс эхлэн дэлгэцнээ гарч эхлэн, 8 дахь улирал нээлтээ хийлээ. Тэгвэл “Хаадын тоглоом” кинонд 8 улирлын туршид тоглож байгаа  жүжигчин Эмилия Кларк болон Кит Харрингтон нар зөвхөн нэр алдарт хүрээд зогсолгүй, мөн үзэгчдийг байлдан дагуулсан HBO-ийн цувралд тоглосныхоо төлөө өндөр цалин орлоготой байсан нь мэдээж.“Хаадын тоглоом” киноны оддын гол дүрийн жүжигчдийн орлогыг танилцуулж байна.

ЭМИЛИЯ КЛАРК

Золото Ланнистеров: сколько зарабатывают актеры «Игры престолов» (фото 2)

“Хаадын тоглоом” цуврал кинонд анх тоглож эхлэхдээ ихэд даруухан цалинтай эхэлсэн жүжигчин Эмилия Кларк 2014 онд нэг анги тус бүрээс $300мянган долларын хөлс авч байжээ. Улмаар киноны 5-р улирлаас эхлэн түүний цалин нэг анги тус бүр нь $500мянган доллар болж өсөн, нийтдээ 33 ангид тоглохдоо ойролцоогоор $16 сая долларын цалин авсан байна.

КИТ ХАРРИНГТОН

Золото Ланнистеров: сколько зарабатывают актеры «Игры престолов» (фото 5)

Эмилия Кларкийн дэлгэцэн дээр хамтрагч Кит Харрингтон мөн л дээрхийн адил цалин хөлс авч байжээ. “Хаадын тоглоом” телевизийн цуврал киноны нэг онцлог нь жүжигчид нас, хүйс, жүжигчний ур чадвар зэргийг үл харгалзан бүгд нэг ижил гараанаас цалин хөлсний хэмжээ эхэлж байжээ. Тиймээс Кит Харрингтон “Хаадын тоглоом” киноны нэг ангид $500мянган долларын цалинтайгаар тоглож эхэлснээрVariety сэтгүүлээс хамгийн өндөр цалинтай телевизийн цуврал киноны жүжигчин болж байжээ.

СОФИ ТЕРНЕР

Золото Ланнистеров: сколько зарабатывают актеры «Игры престолов» (фото 8)

Жүжигчин Софи Тернер “Хаадын тоглоом” кинонд тоглосноор Эмилия болон Кит нараас дутуугүй нэр алдартай болжээ. Гэхдээ энэ кинонд тэрээр сүүлд тоглож эхлэн, нэг ангид тоглосон хөлс нь дунджаар $175 мянган доллар байжээ. Forbes сэтгүүл түүний ашиг орлогыг $6 сая доллар гэж тооцжээ.

МЭЙСИ УИЛЬЯМС

Золото Ланнистеров: сколько зарабатывают актеры «Игры престолов» (фото 11)

Мэйси Уильямсын “Хаадын тоглоом”-д тоглосон ашиг орлого нь Софи Тернерынхтай ойролцоо юм. Тэрээр нэг ангид $175 мянган долларын хөлсөөр тоглож, түүний хамтрагч Бран Старкийн дүрийг бүтээгч Айзек Хемпстед-Райт мөн адил үнэлгээтэй гэнэ.

ЛЕНА ХИДИ

Золото Ланнистеров: сколько зарабатывают актеры «Игры престолов» (фото 14)

Киноны залуу жүжигчдийн нэг Лена Хиди мөн л нэр алдар нь өсөхийн хирээр цалин үнэлэмж нь ч өсч байна. Тэрээр Николай Костер-Вальдау, Питер Динклейж, Эмилия Кларк, Кит Харрингтон нарын нэгэн адилаар цувралын нэг ангид ойролцоогоор хагас сая долларын хөлстэй тоглох болжээ. Гэхдээ анх энэ цувралд тоглож эхлэхдээ нэг ангийн цалин хөлс нь $200 мянган доллараас эхэлж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө