Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Супер модель Хайди Клум 5 дахиа жирэмсэлжээ

  Б.Оюун 2019-04-17 858

Германы нэртэй супер модель, жүжигчин, телевизийн хөтлөгч, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Хайди Клум бие давхар гэнэ. Тэрээр 5 дахь хүүхдээ төрүүлэхээр хүлээж байгаа юм.

Саяхан Хайди өөрийн цахим хуудсандаа нэгэн видео байршуулсан нь ингэж таамаглах үндэслэл болжээ. Видеон дээр Хайди Клум бага зэрэг томорч, урагш түрсэн гэдэстэй байгаа нь нэртэй супер модель жирэмслээд нэлээд хэдэн сартай болсныг нь илтгэж байгаа юм.

2018 оны 12-р сард 45 настай Хайди Клумын залуухан амраг 29 настай Том Каулиц түүнд гэрлэх санал тавьсан юм. Хайди Томын гэрлэх саналыг нь хүлээн авч, хосууд удахгүй болох гэрлэх ёслолдоо идэвхтэй бэлтгэж байгаа юм. Түүнчлэн Хайди сүйт залуугаасаа бие давхар болсон нь ийнхүү батлагджээ.

Хайди Клум өмнө нь хоёр удаа албан ёсоор нөхөрт гарч байсан. Тэрээр 2005-2014 онуудад дуучин Seal –тай аз жаргалтай амьдарч байсан бол энэ гэрлэлтээсээ өмнө Рик Пайпинотой 1997-2002 оны хооронд албан ёсоор гэрлэн амьдарч байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө