Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

11 жилийн турш сахарын өвчинтэй тэмцэж байгаа А.Оюударь охин Монголчуудаасаа тусламж хүсэж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-04-18 1105

Анх 2008 онд хоёр настай байхад нь Оюударь охиныг Сахарын диабеттэй гэдгийг нь мэджээ. Үүнээс хойш 11 жилийн турш энэ өвчинтэй охин тэмцэж байна. Тэрээр энэ хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөр, дотоод шүүрлийн тасгийн хяналтад байсан.  Өвчний улмаас хараа муудсан учир хоёр нүдний болор солиулах хагалгаанд орсон, ходооны архаг үрэвсэл, шархтай, элэг бөөр томролттой, орой бүр өвдөг орчмоор өвддөг учир зарим үед нойргүй хонодог байна.

Оюударь охиныг аврах сүүлчийн арга бол Инсулин помп буюу Инсулин төхөөрөмж тавиулах. Энэ төхөөрөмж нь сахарын хэмжээг тодорхойлох, шаардлагатай инсулиныг шахаж тогтмол байлгахад чухал үүрэгтэй юм.  

Сайн санаат хүмүүсийн тусламжаар төхөөрөмж авахад 8 орчим сая төгрөг  цугларсан байна. Гэхдээ охинд Инсулин помп тавиулахад 17 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс Монголын ард түмнээсээ тусламж хүсэж байна. Энэ хугацаанд олон хүн дэмжиж байсан ч охины зураг, мэдээллийг ашиглаж хуурамч файсбүүк хаяг нээн залилан хийсэн тохиолдол ч гарчээ.  Тиймээс охинд туслахыг хүсвэл үзэгч та бүхэн 88073686 утсаар холбогдох, мөн 5023549899 тоот дансанд хандив өгөх боломжтой юм.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө