Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Прокурорын орлогчид С.Алиманцэцэг, М.Чинбат нарыг томилох ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжлээ

  А.Болдсайхан 2019-04-18 770

Монгол улсын ерөнхийлөгч прокурор болон түүний орлогчийг чөлөөлж, томилдог эрхтэй. Ингэхдээ улсын их хуралд танилцуулж зөвшилцдөг хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдийг дэмжин эсэх асуудлаар нэгдсэн чуулан хуралдаж олонхи дэмжлээ.  Прокурорын хоёр орлогчийн товч намтарыг танилцуулая.

Максимын Чинбат

1995 оноос хойш прокуророын байгууллагад ажиллаж эхэлсэн тэрээр

  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Харин Содонгийн Алиманцэцэг нь 1997 оноос хойш прокуророын байгууллагад ажиллаж байна. 

  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

Гишүүдийн зүгээс томилогдож байгаа орлогчид шударга ёс сахихыг хамгийн их санууллаа. Ялангуяа бие даасан хараат бус ажиллах үүргээ сайтар хангахыг онцолж байна. Шударга бус байдал нийгэмд бий болж, хуулийн байгууллагад цэвэрлэгээ хийх цаг нь болсон талаар эд яригдаж байгаа энэ үед прокурорын орлогчид дэмжигдлээ. Тэгэхээр улстөр, бизнсеийн томоохон гэмт хэргүүд хэрхэн ил болж, яаж шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгааг  гишүүд санууллаа.

Нэгдсэн чуулган Чинбат, Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг дэмжлээ. Дэмжсэн саналаа улсын их хурал ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө