Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

BTS хамтлагийн шинэ клип YouTube-д хоногт 78 сая хандалт авчээ

  Б.Оюун 2019-04-24 989

K-pop урсгалын томоохон төлөөлөл болсон Өмнөд Солонгосын BTS хамтлагийн шинээр гаргасан дууны клип нэг өдрийн дотор 78 сая гаруй хандалт авч, YouTube суваг дээр шинэ дээд амжилт тогтоожээ.

BTS хамтлаг Азийн рок, поп урсгалын хамтлаг дуучдаас дэлхийн хөгжмийн нэр хүнд бүхий Grammy-ийн шагналд нэр дэвшиж байсан, ихэд амжилттай яваа шинэ залуу хамтлаг юм.


Тэгвэл BTS хамтлагийн Map of the Soul: Persona цомогт нь орсон Boy With Love дууны клип YouTube дээр ердөө 24 цагийн хугацаанд 78 сая хандалт авчээ. Тэдний шинэ дуун дээр нь Америкийн дуучин Холзи хамтран ажилласан юм.


BTS хамтлагийн тогтоосон шинэ амжилтаас өмнө мөн л Өмнөд Солонгосын K-pop урсгалын төлөөлөл болсон BLACKPINК хамтлаг ердөө хоёр хоногийн өмнө Coachella хөгжмийн наадмын үеэр өдөрт 56,7 сая хандалт авч, дээд амжилт тогтоож байжээ. Тэгвэл YouTube дээрх дээд амжилтын 3-рт Америкийн залуу дуучин Ариана Грандегийн Thank U, Next дуу 55,4 сая хандалт авч бичигдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө