Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-04-24 3024

 2019/04/25

ХОНЬ 

Өөрийнхөө буруу, муу зуршлаа хянаарай. Өнөөдөр үнэтэй, тансаг хэрэглээнд дурлах нь таны мөнгийг дор нь дуусгах болно. Боломжийн, арай бага зардал гарах худалдан авалтад мөнгөө зарцуул.Найз нөхдийн үнэтэй сургамж зөвлөгөөнд ач холбогдол өгөх нь танд тустай. Од эрхэс эрүүл мэндээ зөв аргаар хамгаалж сурах нь чухал байгааг анхааруулж байна. Бясалгал иог танд тохирсон арга барил байж болох юм. 

ҮХЭР 

Зүүд зөнтэй байна. Өнөөдөр урьд нь шийдвэрлэгдээгүй асуудлууд төвөг болно. Таны сэтгэлийн тогтворгүй байдал үйл ажиллагаанд чинь саад болно. Од эрхэсийн нөлөө одоогийн байдлаар тодорхойгүй орчинг таны эргэн тойрон бүрдүүлжээ. Үүссэн сөрөг байдлыг засахын тулд олдсон боломж бүрийг ашигла.

ИХЭР 

Хойшлуулшгүй ажил хоолойгоор татсан өдөр болох байх. Ихэнх хүмүүс хувийн харилцаанаас авсан таашаалаар ихээхэн урам зоригтойгоор ажиллах болно. Гэхдээ одооноос бага зэрэг амарч сайхан зугаацах талаар мөрөөдөж болно. Мөнгө санхүүдээ одооноос нарийн тооцоотой, төлөвлөгөөтэй ажилла. Дотоод баяр баясгалангаа бусдаас нуух хэрэггүй. Өөртөө зориулж цаг зав гаргахын тулд ажлаа хугацаанаас өмнө амжуулах хэрэгтэй болно. 

МЭЛХИЙ 

Энэ өдөр сайхан сэтгэлээр хүмүүст тусалбал сэтгэл санааны тайван байдлаа хадгална. Өөртөө зөвхөн сайн сайхныг бодно гэсэн уриатай байх өдөр. Ялангуяа ажил ихтэй хүмүүсийн хувьд маш их эерэг бодол хэрэгцээтэй өдөр. Од эрхэс хамгийн дотнын хүмүүсдээ зав гаргахыг зөвлөж байна.

АРСЛАН 

Энэ өдөр сайхан сэтгэлээр хүмүүст тусалбал сэтгэл санааны тайван байдлаа хадгална. Өөртөө зөвхөн сайн сайхныг бодно гэсэн уриатай байх өдөр. Ялангуяа ажил ихтэй хүмүүсийн хувьд маш их эерэг бодол хэрэгцээтэй өдөр. Од эрхэс хамгийн дотнын хүмүүсдээ зав гаргахыг зөвлөж байна.

ОХИН 

Итгэл төрж, урам сэргэх өдөр. Ажлын түнштэй харьцах харьцаа хөрөнгийн биржийн мэдээ эсвэл борлуулалтын өсөлтөөс болж өргөжих болно. Худалдааны ажил нь танаас ихээхэн анхаарал, тооцоолол шаардана. Бодит боломжоо шүүмжилсэн хүмүүст эелдэг хандахыг хичээ. Хөрөнгө оруулалт нь таны ирээдүйд тустай ч худлаа яриаг хэтрүүлэх хэрэггүй.

ЖИНЛҮҮР 

Хуурмаг байдалд орох учир орчин тойрноо сайн анзаарч, мэдрэмжээ хурцал. Энэ өдөр таны ойрын хүмүүсээс итгэл эвдэж болзошгүй. Алдагдалаас сэргийлэхгүй бол хамтын ажиллагаанд хурц зөрчил илэрч мэднэ. Зоригтой, бие даасан байдлаа хадгал. Өөрийн үг яриаг сэтгэл татам байлгаж зөрчлийг шийдвэрлэхэд ашигла. Сэтгэл хөдлөлөө барьж, оюун бодолдоо тулгуурласан шийдвэр нь таныг өнөөдөр тулгарсан саадаас авч гарна.

ХИЛЭНЦ 

Хуурмаг байдалд орох учир орчин тойрноо сайн анзаарч, мэдрэмжээ хурцал. Энэ өдөр таны ойрын хүмүүсээс итгэл эвдэж болзошгүй. Алдагдалаас сэргийлэхгүй бол хамтын ажиллагаанд хурц зөрчил илэрч мэднэ. Зоригтой, бие даасан байдлаа хадгал. Өөрийн үг яриаг сэтгэл татам байлгаж зөрчлийг шийдвэрлэхэд ашигла. Сэтгэл хөдлөлөө барьж, оюун бодолдоо тулгуурласан шийдвэр нь таныг өнөөдөр тулгарсан саадаас авч гарна.

НУМ 

Таныг баярлуулах таатай мэдээг санамсаргүй байдлаас сонсох болно. Ажлын байраа солих тухай асуудал нь өнөөдөртөө материаллаг эрэлт хэрэгцээнд тулгуурлах байгаа бололтой. Харин та таарсан азыг алдалгүй өөрийн эрэлт хэрэгцээг өнөө маргаашаар хязгаарлах хэрэггүй. Сайн ажиллахын хажуугаар биеийн эрүүл мэндээ хамгаалж дотоод эрхтнүүдээ цэвэршүүлэх зэргээр амьдралын зөв хэв маягийг мөрдөх хэрэгтэй.

МАТАР 

Олон янзын арга барилаар ажлаа явуулахад таатай өдөр. Нэг загварт баригдалгүй хайрцагнаас гарч сэтгэ. Үүний тулд мэдээж танд уншсан ном, туулсан туршлага хамгаас чухал. Иймээс мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сургаалаас мөнгө болон цаг заваа бүү харамла. Материаллаг эд баялаг бол зөвхөн өнгөн талын харагдах зүйл болно. Дотоод оюун ухаанаа сайн боловсруулах юм бол та хэнээс ч дутахгүйгээр од эрхэст ивээгдсэн байна. Бусдын тусламж харж зүгээр суух хэрэггүй. Өнөөдөр хүний удирдлагад ажиллагсад биеэ зөв авч яваарай.

ХУМХ 

Амьдралын эрч хүч бусдын хийж чадаагүй байсан зүйлийг ч хийж дөнгөхөөр байна. Ихэнх хумхууд тулгарсан асуудлуудыг байх л зүйл мэт авч үзэх болно. Энэ нь танд тавьсан зорилгынхоо төлөө зоригтой тэмцэх боломж олгоно. Энэ өдрийг ажлын чухал уулзалтад зориулбал үр дүн сайтай байна. Харин гэр бүлийн харилцаанд таны санаанд ч ороогүй зүйл саад болно. Од эрхэс цаашид хурц мэдрэмжтэй үедээ хэлэх үгээ сайн бодож байхыг зөвлөж байна.

ЗАГАС 

Гэнэтийн тусламж дэмжлэг тус болох өдөр. Тохиолдлын танилаас болж та хувийн амьдралд сөрөг нөлөө ирнэ. Найз, төрөл садны тусламж цагаа олж ирнэ. Худлаа хэлж таагүй байдлаас холдох шаардлага гарна. Гэхдээ энэ нь цаг зуурийн түр гал унтраах арга байна. Үнэнтэй хэдий хурдан нүүр тул нь төдий хурдан бэрхшээлийг шийднэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө