Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Түр хороо С. Зориг агсны хэргээр Олон Улсын Парламентын Холбоонд ханджээ

  Б.Уянга 2019-05-16 824

С. Зориг агсны хэргийг шалгахдаа бусдыг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэсэн гэж үзсэнээс үүдэн уг хэргийг шалгах түр хороо байгуулсан.   Тэгвэл уг хороо ОУ-ын парламентын холбооныхонд ханджээ. 

Хариуд нь шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөөч хэмээн саналаа ирүүлсэн байна. Гэвч энэ боломжийг Монгол улс хангаж өгөөгүй талаар УИХ-ын гишүүн Батзандан, Болд нар хэлж байна.  Тагнуулын байгууллага нууцын зэрэглэлд багтаагаад байсан уг хэргийн материалын зарим хэсгээс ил болгосон. Харин одоо гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байгаа нь Хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж тэд үзэж байна.

 Мөн энэ хэргийг мөрдөн шалгах явцад Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүснээс гадна бусад олон иргэнийг айлгаж дарамталсан, амь насыг нь хөнөөсөн гэх гомдлууд ирсэн тухай ярьж байна.  Тиймээс түр хорооны зүгээс нээлттэй утас ажиллуулж иргэдийн санал гомдлыг сонсох биечлэн уулзах боломжтой гэдгийг хэллээ.  Мөн түр хорооны зүгээс ирэх долоо хоногоос хэргийн зарим материалтай танилцахаар болоод байгааг дуулгалаа. Олон нийтийг мэдээллээр хангах үүднээс тухай бүрт нь нээлттэй мэдээлэл хийнэ гэж байна. Түр хорооны эцсийн зорилго эрүүдэн шүүгдэж хилсээр хэрэг хүлээсэн гэгдээд байгаа Чимгээ, Содномдаржаа нарыг суллуулж хүний эрхийг хангах явдал гэж мэдэгдлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө