Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятад улс ээлжит хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө

  Б.Оюун 2019-05-20 424

Хятад улс Сичан дахь сансрын нислэгийн төвөөс ээлжит сансрын хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ. Бээжингийн цагаар үдшийн 23 цаг 48 минутад пуужин зөөгч “Чанчжэн-3В” хөлгийн тусламжтайгаар “Бэйдоу” сансрын хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд гаргахаар хөөргөсөн байна.

Хятадын сансрын агентлагийн хөөргөсөн сүүлийн хиймэл дагуул нь “Бэйдоу-2” төслийн хүрээнд сансрын уудам руу хөөргөж байгаа 4 дэх нөөц хиймэл дагуул болжээ. Түүнчлэн “Бэйдоу” системийн хүрээнд хөөргөсөн 45 дахь хиймэл дагуул болсон юм.

“Бэйдоу” систем нь сансрын байрлал заагч хиймэл дагуулын системийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл юм. Энэхүү системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлснээс хойш байрлал тогтоох, GPS-ийн үйлчилгээний параметрууд илүү нарийвчлалтай болж, 10 метрээс 6 болж илүү нягтаршилтай болжээ.

Хятадын сансрын агентлаг 2020 оны 10-р сар гэхэд “Бэйдоу-2” болон “Бэйдоу-3” системүүдийг ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Сансрын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргах үүргийг хүлээж байгаа “Чанчжэн-3В” хөлгийн хувьд сүүлийн нислэг нь 304 дэх нислэг нь болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө